Хүмүүсийг хамгийн ихээр баярлуулах “энгийн 45” үйлдэл
2015 оны 4 сарын 29
Хэн нэгнийг баярлуулж, аз жаргал гэрэлтсэн нүднийх нь харц, талархлын дулаахан үгсээр нь сэтгэлээ тэжээж амьдрах үнэхээр сайхан байдаг. Ямар ч хөрөнгө мөнгөгүй хүнд хүртэл бусдад туслах түмэн арга зам бий билээ.
Жишээ нь эргэн тойрны хүмүүсээ баярлуулах хамгийн наад захын үйлдэл бол инээмсэглэл юм. Хүн бүхэн л бие биенээ хүндэлсэн, эелдэг харилцаатай нийгэмд амьдрахыг хүсдэг шүү дээ. Тиймээс амьдарч байгаа орчноо илүү гэгээлэг уур амьсгалтай болгохын тулд өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе.
Үүний тулд бүгдээрээ өдөр болгон бусдыг баярлуулсан ганц ч болов зүйл хийхийг зориход л хангалттай. Бусдад аз жаргал бэлэглэх үйлсэд тань хувь нэмэр болох зорилгоор бид дараах нийтлэлийг бэлтгэлээ.
Үүний тулд бүгдээрээ өдөр болгон бусдыг баярлуулсан ганц ч болов зүйл хийхийг зориход л хангалттай. Бусдад аз жаргал бэлэглэх үйлсэд тань хувь нэмэр болох зорилгоор бид дараах нийтлэлийг бэлтгэлээ.
- Нийтийн унаанд хэн нэгэнд суудал тавьж өгөх
- Өөрийн гараар хийсэн жигнэмэг юмуу бялууг хамт ажилладаг хүмүүстээ аваачиж өгөх
- Хүмүүс рүү талархлын зурвас илгээх
- Гэр оронгүй хүнд задгай мөнгө өгөх
-
Аав, ээждээ “Хайртай шүү” гэсэн зурвас үлдээх. (хувцасных нь халаас эсвэл хэтэвчинд нь хийсэн ч болно)
- Хэн нэгэнд бяцхан бэлэг илгээх (цэцэг, эсвэл хайрцаг шоколад ч юмуу)
- Сурталчилгааны хуудас тарааж байгаа хүнтэй тааралдвал хамт тараалцаж туслах
- Танихгүй хүнтэй “Сайн байна уу” гэж мэндлэх
- Сайн үйлсийн байгууллагад хандив өргөх
-
Танихгүй хүн рүү инээмсэглэх
- Хэн нэгэнд хаалга онгойлгож өгөх
- Замын бөглөрөлтэй үед урдуураа хэн нэгнийг оруулах
- Дараалалд оочерлож байхдаа хажуудах хүнтэйгээ юм ярих
- Хэн нэгэнд магтаалын үг хайрлах
-
Автомат машин дээр дараагийн хүнд зориулж задгай мөнгө орхих
- Хайртай хүндээ хайрын үгтэй урт захидал илгээх
- Нийтийн бие засах газрын толин дээр “Чи хамгийн үзэсгэлэнтэй нь” гэсэн зурвас үлдээх
- Хайртай хүн рүүгээ романтик үгтэй мессэж бичих
- Хамаатнууд руугаа мэндийг нь асууж утасдах
-
Үйлчилгээний ажилтанд өгөөмөр сэтгэлээр тип өгөх
- Гарын хоолоороо гэрийнхнийгээ бас хөрш юмуу найз нөхдөө дайлах
- Хамт ажилладаг хүмүүстээ кофе найруулж өгөх
- Ажилдаа ирээд хамт ажилладаг хүмүүсийнхээ амар мэндийг нь асууж анхааралтай сонсох
- Цахилгаан шатанд хамт яваа үл таних хүнтэй мэндчилж, богино яриа өрнүүлэх
-
Хуучин хувцсаа асрамжийн газрын хүүхдүүдэд хандивлах
- Ахмад хүний ачааг нь өргөлцөж туслах
- Хамт ажилладаг хүнийхээ ажилд туслах
- Гэр бүлийн гишүүддээ телевизээр үзэх сайхан нэвтрүүлэг санал болгох
- Хүнсний дэлгүүр оронгоо гэрийнхнийхээ дуртай зүйлийг худалдаж авах (шоколад, жүүс гэх мэт)
-
Удаан уулзаагүй найз руугаа мессэж илгээх
- Тусламж хэрэг болсон хүний асуудлыг нь сонсож зөвлөгөө өгөх
- Цахилгаан шатны хаалгыг онгойлгож, орж амжаагүй хүнийг оруулах
- Хэн нэгэнд онигоо ярьж өгөх
- Эмнэлэгт байгаа танилыгаа эргэх
- Нийтийн цахим сүлжээгээр хэн нэгний хийж байгаа ажлыг магтаж сайшаасан пост бичих
- Найз эсвэл хамаатантайгаа уулзахдаа найрсгаар тэврэх (хэрэв тэд дургүйцэхгүй бол)
- Ханийгаа ажлаасаа ирэхэд ваннанд ус дүүргэж бэлдсэн байх
- Найз нөхөд юмуу хамаатнуудаа зоогийн газарт урьж хоолоор дайлах
-
Гэрийнхээ хаалган дээр хамт амьдардаг хүмүүстээ зориулж сайхан үг бичиж үлдээх
-
Урам зориг хайрлах онч үг бичээд номын сангийн номны завсар хавчуулж орхих
- Зоогийн газрын үйлчилгээ таалагдсан бол зөөгч эсвэл менежерт нь талархлаа илэрхийлэх
- Кассны хүнтэй нөхөрсөг яриа үүсгэх
- Ханийгаа гэртээ ирэхэд халуун тэврэлт, үнсэлтээр угтах
- Олон нийтийн арга хэмжээн дээр ганцаараа ирсэн хүнд хань болох
-
Өөртөө үйлчлэх дэлгүүрт яваа настай эмэгтэйгийн сагсыг барьж өгч туслах
Энэ мэтчилэн чин сэтгэлээ шингээсэн маш олон энгийн үйлдлүүд нь хүн бүрт баяр жаргалыг өгч амьдралыг утга учиртай, гэгээлэг болгодог билээ. Алдаа оноогоор дэнслэгдэж байдаг амьдралд зовлон бэрхшээлтэй үес олон ч аз жаргалаар бялхсан гэрэлт өдрүүд нь түүнээс ч олон байдаг. Тиймээс хүн хүнээ хайрлаж хүндэтгэх сэтгэлээр хүний орчлонд хамтдаа хайрыг түгээе...
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
21283
0 эможи