Орос үндэсний хоол болох лапша нь дэлхий дахинаа түгсэн амтат жор юм. Энэхүү лапша нь манайд эрт үеэс дэлгэрч өдгөө үндэсний хоол мэт өдөр тутмын түгээмэл хоол - Шөлтэй хоол болжээ. Тэгвэл жинхэнэ орос үндэсний жороор лапшаг хэрхэн хийдгийг сураад авахад илүүдэхгүй байх шүү.
-
Ором лапшаны үндсэн жоронд тахиан мах, гар аргаар бэлтгэж зуурч, хэрчсэн гурил ордог. Тахиан махыг амтлаж амттай өтгөн тахиан шөл гаргаж авахын тулд сонгино, сармис, яншуй, майлз, лууван төмсийг хүйтэн усаар угааж, хальслаж томхон хэрчинэ. Сонгино, сармисыг шөлөнд бүтнээр нь хэрчиж хийнэ. Лууван, төмсийг хэрэглэхгүй ч байсан болно.
-
Тахиан цээж мах эсвэл тахиан гуя, мөчийг алийг нь ч сонгон хэрэглэж болно.
-
Тахиан мах, хальсалсан бүтэн бөөрөнхий сонгино /хэрчихгүйгээр бүтнээр нь хийнэ./ ,майлзыг усанд хийж буцалгана. Хэрвээ тахиан мөч юм уу гуяыг сонгосон бол тахиан мах ялз болж, мах нь яснаасаа амархан салах хүртэл нь зөөлөн гал дээр 25-30 минут сайтар буцалгаж өтгөн амттай тахианы шөл гаргаж авна.
-
Үүний дараа тахиан мах, сонгино, майлзыг шөлнөөс сайтар шүүж ялгаж авна. Тахиан махны хальс, ясыг салгаж жижиглэн хэрчисний дараа тахианы шөлөнд эргүүлэн хийнэ. Удаан чанасан сонгино, майлзыг шөлөнд үлдээх юм уу эргүүлэн хийх хэрэггүй. Эдгээр ногоо нь шөлөнд удаан буцлаж бүх амт чанараа шөлөнд шингээсэн байгаа тул хаяхад болно.
-
5
Одоо лапшаны гоймонг бэлтгэе. Бүлээн усанд давс хийж уусгасны дараа өндөгний шарыг хийж задартал нь миксэрдэнэ.
-
6
Энэхүү өндөг, давстай усаар гурилыг зуурна. Зуурахдаа сэрээ эсвэл савхаар тойрог үүсгэн эргүүлж жигд зуураарай.
-
Зуурсан гурилыг хоёр гараараа дор хаяж 10 минут нухасны дараа гялгар уут, тороор битүү бүрхэж 15-20 минут амраана.
-
Ингээд жигд нимгэн илдэнэ.
-
Илдсэн гурилыг урт нарийн хэрчинэ.
-
10
1.5 л орчим буцлаж буй халуун усанд хэрчсэн гоймонг хийж 2 минутаас илүүгүй буцалгаад сайтар шүүж авна.
-
11
Энэ хооронд тахиан махтай шөлийг халааж зөөлөн буцалгаж эхлэнэ. Ингээд шөлөнд уснаас шүүж гаргасан гоймонг хийж 15-220 минут зөөлөн гал дээр хутгаж буцалгана. Тахианы шөл өтгөн сайхан амттай болохын зэрэгцээ гоймон болж эхэлнэ. Ийнхүү амтат лапша бэлэн боллоо.
-
12
Ногоон сонгино, яншуй зэргээр амтлан идэхэд бэлэн боллоо.
-
13
Дээрх жор нь лапша хийх үндсэн жор боловч тахиан махыг чанахдаа хэрчсэн төмс, лууван, чинжүү зэрэг хүнсний ногоог сонгон хийж хоолны жор, орцыг арвижуулан хийж болно.
-
14
Манай монголчууд өөрсдийн аж ахуй, хүнсний хэрэглээндээ зориулан тахиан махны оронд үхэр, хонь, ямааны махыг орлуулан амтат шөлтэй хоол хийсээр иржээ.