Урин дулааны улирлын хоол ундаа

2015 оны 4 сарын 27
Урин дулааны улирал ирж хүмүүс мах, өөх тостой хоолны хэрэглээгээ аль болох  багасган өдөр тутмын хоолондоо сүү, цагаан идээ, шинэхэн ногоо, жимс, тэдгээрийн шүүсийг түлхүү хэрэглэж занших нь таны эрүүл мэндэд тустай. Үүнтэй холбогдуулж мэргэжлийн бэсрэг зөвлөгөөг толилуулж байна.

  • Цэцгэн толгойт байцаа /броколли/, шанцайны навч, бууцай зэрэг хар, ногоон өнгийн, шар лууван, шаргал өнгийн төмс, шар буурцаг, вандуй, шош зэрэг шаргал өнгийн, хурц, байгалийн гаралтай будагч бодис бүхий ногоо, ургамлыг тогтмол бөгөөд ихээр хэрэглэх нь зүйтэй. Ер нь урин дулааны улиралд өдрийн турш хэрэглэж байгаа хүнсний хагасыг ургамлын гаралтай түүхий хүнс эзлэх нь зохимжтой.
  • Болц сайтай улаан лоолийг байнга хэрэглэж байвал хөгшрөхгүй, арьсны өнгө сайжирдаг бөгөөд  даралттай, бөөрний өвчтэй хүмүүсийн эмчилгээнд тустай, бас түүнд агуулагддаг зарим бодис зүрх судсыг хамгаалдаг
  • Цэцэгт байцааг хоолондоо тогтмол хэрэглэж дадвал ханиад, чийг бам тусахгүй, дуу хоолой сайхан байна. Энэ ногоог их идвэл К аминдэмээ нөхөж судасны хана бат бэх болж улмаар зүрх судасны өвчлөл, цус харвалтын аюулыг багасгадаг байна. Мөн удаан хугацаагаар цэцэгт байцаа идвэл хөхний, шулуун гэдэсний, ходоодны хавдар зэргээс урьдчилан сэргийлдэг ажээ.
  • Ногоо, жимсний зүйлийг дулааны боловсруулалт хийхгүйгээр түүхийгээр нь хэрэглэвэл бие организмд  илүү ашигтай бөгөөд хоол болосруулах ажиллагааг идэвхжүүлдэг сайн талтай.
  • Байцаа, лууван, лооль, сонгино, саримс зэргийг болж өгвөл түүхийгээр нь хэрэглэвэл ашигтай.
  • Ястай жимсний шүүсийг зөвхөн үртэй жимснийхтэй хольж хэрэглэх нь зохимжтой. Тухайлбал хар чавга, интоор мэтийн ястай жимсний шүүсийг усан үзэм, алим зэрэг үртэй жимсний шүүстэй хольж найруулж болно.

  • Жимсний шүүсийг шахсанаас хойш 10 минутаас хэтрүүлэлгүй уувал сайн. Жимсний цэвэр шүүс нь ердөө 10 минутын дотор л шингэдэг.
  • Жимсний ундаа, шүүсийг бага багаар залгих буюу соруулаар уух нь илүү зохимжтой.
  • Исгэлэн жимсийг (жүрж, грейпфрут, хан боргоцой, анар жимс, нимбэг, исгэлэн алим,  тоор, хар чавга г.м) мах, өндөг, орос бяслаг, самар зэрэг уурагт хүнстэй нэг дор хэрэглэх нь зохимжгүй.


Холимог шүүс бэлтгэхэд хоорондоо сайн зохицох  жимс, ногоо
  • Исгэлэн алим, шар лууван
  • Манжин, алим
  • Алим, шар лууван, манжин
  • Алим, хулуу, шар лууван
  • Алим, хурган гуа, шар лууван
  • Алим, бөөрөнхий цагаан голт байцаа, шар лууван
  • Алим, усан үзэм, хар чавга, интоор


Зөвлөмж
  1. Ямар ч жимсний бага зэрэг шүүсийг нэг аяга бүлээн усанд хийж хоолны 1-2 халбага зөгийн балтай хутгаж уухад ядаргаа сульдааг арилгана.
  2. Өдөр бүр хагас литр шар луувангийн шүүс ууж заншвал бие махбодь бүрэн цэвэршинэ.
  3. Нунтагласан самрыг жимсний шүүстэй буцалсан усанд хийж сайтар хутгаад хүүхдэд өгвөл сайн тэжээл болно.
  4. Байцааны шүүс нь ходоодны шүүрлийн болон нарийн гэдэсний салст бүрхэвчийг цэвэрлэж 12 нугалаа гэдэсний шархлааг маш түргэн анагаах увьдастай. Гагцхүү гэдэс их дүүргэдэг тул  эхлээд шар луувангийн шүүс уусны дараа байцааныхаа шүүсийг уух хэрэгтэй.
  5. Цагаан лууван, шар лууван, багваахай цэцгийн холимог шүүс нь шүд ясны эдийг бэхжүүлэхэд сайн нөлөөтэй.


Нохойн хошууны ундаа

Нохойн хошууны  жимсийг хүйтэн усаар угаасны дараа буцламгай халуун ус нэмж саваа таглан зөөлөн галаар 5-10 минут буцалгана. Дараа нь гал дээрээс гаргаж савтай нь нэг хоног байлгаж хандлана. Хандалсан шүүсээ чихэр зэргээр амт тохируулна.

Гишүүний ундаа

Судлаас нь салгасан гмшүүний навчийг угаасны дараа жижиглэн хэрчиж дээр нь буцламгай халуун ус нэмж зөөлөн галаар 15-20 минут буцалгана. Дараа нь гал дээрээс авч 20-30 минут байлгаад элсэн чихрээр амт тохируулна.

Уншигч та дээрх болон бусад олон нэр төрлийн ундаа, шүүс бэлтгэх жор, бэлтгэх аргатай танилцахыг хүсвэл Ж.Октябрь. “Таны гал тогооны ном” номыг Интерномоос аваарай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21210
0 эможи
keyboard_arrow_up