Англи хэлийг хурдан сурах энгийн аргууд
Та англи хэлийг урьд өмнө тодорхой хэмжээнд сурсан уу. Гэхдээ англи хэлийг бүрэн эзэмшсэн гэдэгтээ эргэлзээтэй байна уу. Тэгвэл та санаа зовох хэрэггүй. Манай энэхүү зөвлөмжийг сайтар ойлгож уншаарай. Энэ зөвлөмжийг гадаад хэлийг маш хурдан сурсан олон хүмүүсийн туршлагыг судалсны үндсэн дээр нэгтлэн толилууллаа. Та хэл сурах гэж сурах арга барилаа байнга өөрчлөөд байх шаардлагагүй. Энэ ч ашиггүй байх болно. Таныг англи хэл сурах хамгийн энгийн арга руу хандуулъя.
1. Та толь бичгээ хаа Та ном уншиж, дасгал хийж, эсвэл сонсож байх үедээ мэдэхгүй үг бүрийг толь бичгээс хайх нь тийм ч зөв арга биш. эхлээд тухайн өгүүлбэр, сэдэвт байгаа шинэ үгүүдийг утгыг ойлгохыг хичээ. Энэ нь шинэ үгийг амархан цээжилж, үгсийн сан таны хурдан нэмэгдэх болно.
2. Англи хэлний дүрмийг тогтоосны дараа ярьж эхэлдэггүй. Энэ нь бүгдийг хэтэрхий ярвигтай, будлиантай болгоно. Түүний оронд өгүүлбэрт хэрэглэгдэж байгаа өгүүлбэрийн нарийн дүрмүүдийг тогтоох хэрэгтэй. Жишээлбэл: Present Tense-н дүрмийн тогтоох хэрэгтэй бол доорх өгүүлбэрийг зайлшгүй тогтооно. Үүнд: I study English every day. (Simple Present) I'm studing English now. (Present Continuous) I have finished studing English. (Present ferfect) I have been studing English for two hours. (Present Perfect Progrossive) дээрхи өгүүлбэрүүдийг тогтоохын зэрэгцээ нарийвчилсан дүрмүүдийг хутгахаас зайлс хийх хэрэгтэй.
3. Сурах бичиг бол хангалттай байж чадахгүй Англи хэл сурах арга нь та өөрийнхөө төрөлх хэлээрээ сурч ашигладагтай чинь адилхан юм. энэ юу гэсэн үг вэ? сонсох ба ярих. хэл шинжлэлийн хүмүүс хэл сурах явцыг 4 бүлэгт хуваадаг. Дарааллыг нь анхаараарай.
1. Сонсох
2. Ярих
3. Унших
4. Бичих
Тэгэхээр хэл сурах эхний алхам бол англи хэлийг аль болох их сонс. Үүний тулд англи хэл дээр мэдээ сонсох, уран сайхны болон баримтат кино үзэх, Talk show зэрэг телевизийн сонирхолтой хөтөлбөрүүдийг үзэх, англи хэлний хичээлтэй СД, кассет сонс. Тэгэхээр энэ нь таны англи хэлний дуудлагыг сайжруулахаас гадна янз бүрийн сэдвээр ярьж чаддаг болох олон мэдээллийг цуглуулсан байдаг. Тун удахгүй та богино, энгийн өгүүлбэрүүдийг өдөр тутмын амьдралд хэрэглэж ярьж эхлэх болно.
4. Байдлыг харуулсан харилцан ярианы сэдвүүд унш. Жишээ нь: Дэлгүүрт очин худалдаж авсан цамцаа хэрхэн буцаа, "аялалаар явах" гэх мэт олон сэдвүүд нь англиар ярих янз бүрийн санаар төрүүлнэ. Мөн бониго хэмжээний өгүүллэгүүдээс эхлэн унших хэрэгтэй. Богино өгүүллэг болн сонингийн мөр бүрийг анхааралтай унших хэрэгтэй. энэ үедээ өгүүлбэрийг чангаар уншиж, зарим үед агуулгыг нь дуурайх хэрэгтэй. Хэд хэдэн удаа давт. Ингэснээр та богино өгүүлбэр, урт өгүүлбэр, жижиг өгүүлэгүүд, уран зохиолын ном гээд бага багаар ахиулан унших болно. Нэг зохиолын та доод тал нь 3 удаа унших хэрэгтэй. Үүнд: Эхний удаа: толь бичиг ашиглахгүйгээр бүгдийг нь анхааралтай унш. Ингээд та зохиолын талаар ерөнхий мэдэгдэхүүнтэй болсон байна. Хоёрдахь удаа: Зохиолд гарч байгаа хамгийн түгээмэл, дахин дахин давтагдаж байгаа үгүүдийг толь бичгээс харан дахин нэг бүрчлэн зохиолдоо орон унш. Энэ удаа та зохиолыг бараг юун тухай өгүүлээд байгааг нь ойлгосон байна. Гурав дахь удаа: Та одоо зохиолоо ойлгосон. Гэхдээ нарийн үг хэллэг, хэлц үг, өвөрмөц хэллэг, урт өгүүлбэрүүдийг, өдөр тутамд хэрэглэгдээд байдаггүй үг, уран зохиолын хэллэгүүд танд нилээн тааралдаж байгааг анзаарсан байна. Та одоо эдгээрийн утгыг тайлан, толь бичиг ашиглах болно.
5. Хамгийн чухал нь англи хэлний үгийн сан Англи хэлний анхан шатны мэдлэгтэй суралцагсдад өдөр тутмын 850 үгийн сан хангалттай гэж хэл шинжээчид үздэг. Үүнийгээ анхан шатны англи хэл гэдэг. Үүнээс 600 нь янз бүрийн үгнүүд, 150 нь өөр төрлийн үгнүүд /үзэн ядах, цаг агаар гэх мэт/, үлдсэн 100 нь 750 үгнүүдийг утгыг тайлбарласан үгийн нийлэмжүүд байдаг.
6. Бусад Англи хэлний туслах үйл үгийн тоомсорлож болохгүй. Тэд нар ярианд байнга хэрэглэгдэж байдаг. Уншиж байгаа өгүүлбэр, өгүүллэгээ өдөр бүр чангаар уншиж бай. хар ярианы хэллэгүүдийг сурах хэрэгтэй.
7. Одоо ярьж эхэл. Англиар ярьж байхдаа дүрмээ санах гэж бүү эргэлз. хэлэх юмаа хэл. Дүрмийн алдаа гарахаас бүү ай. эхлэн суралцагсдад алдаа байнга гарна харин дара ань таны ладаа автоматаар засагдана. хэдэн ч удаа буруу ярина дараа нь үүнийгээ мэдээд алдаагаа засна. Тиймээс дадлага маш чухал.