Гэр ахуйн АШИГТАЙ 10 зөвөлгөө

2016 оны 3 сарын 18

Гэрт чинь тулгамдаад байгаа гэр ахуйн зарим нэг бэрхшээлийг маш хялбар энгийн аргаар гар доорх хэрэглэгээгээр шийдэх сонирхолтой зөвөлгөөг танд хүргэж байна.

1. Паркетан шалыг дуугүй болгох. Чахарсан дуу орсон паркетан шалны дууг арилгахдаа хүүхдийн нунтаг цацлага бага зэргийг цацчих.

2 Элэгдсэн хулдаасан шалыг шүдний оогоор өнгөл.

3 Хатаагч хуудас ашиглан гэрээ сайхан үнэртэй болго. Сэнсэн дээрээ хатаагч хуудас наагаад асаачих. Ямар ч цацлага хэрэглэхгүйгээр гэр чинь сайхан үнэртэй болно.

4 Чахардаг хаалга, зуурсан цонх болон бохир хана асуудал үүсгэж байна уу? WD-40 шүршигчийг бохир хана, чахарсан хаалга тэр ч бүү хэл зуурсан цонхонд шүршихэд хялбархан хөдөлгөх боломжтой болдог.

5 Шалчийсан дэрийг хэрхэн бөмбөгөр болгох вэ? Шалчийж хавтгай болсон дэрийг наранд 30 минут байлгахад нарны гэрэл чийгийг шингээж, дэр бөмбөгөр болдог.

6 Хогийн шүүр, резин хоолой ашиглан бохир тавцанг цэвэрлэ.

7 Тасхийтэл хаагддаг хаалгыг зөөлхөн хаах арга. Хаалганыхаа дотор гадна бариулыг өргөн резинээр холбочих. Энэ нь хаалга тасхийтэл чанга хаагдахаас хамгаалахын хамт чахарсан дууг дардаг

8 Халцарсан мебель тавилгаа хушгаар үр.

9 Төмөр хайруулын тавгаа бүхэл давсаар цэвэрлэ.

10 Толгойных нь ховил элэгдсэн боолтыг резин тавьж байгаад эргүүл.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21071
0 эможи
keyboard_arrow_up