Залуусын заавал унших ном
Номын их гүүш Б.Ренчин гуай “Номын утга тэнгэр мэт аугаа, дэлхий мэт өргөн, далай мэт гүн юм. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд шумбах мэт” хэмээн нэгэнтээ дуу алдсан байдаг.
“Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй” гэдэгчлэн хүн төрөлхтөний даруухан гайхамшиг болсон номтой нөхөрлөсөнөөр мэдлэг, мэдээллийн цоож цуургагүй алтан авдар таны өмнө дэлгэгдэх болно. Түүнийг онгойлгохыг хүссэн хүн бүрт гэрэл цацруулан хавхагаа дэлгэж, хавтасаа нээн, үнэт эрдэнэсээ үнэ төлбөргүйгээр нүдний чинь өмнө мишээн толилуулах болно. Дураараа уудлан, чадлаараа хүртэцгээ. Залуу хүн бүрийн уншвал зохих шилдэг номуудыг танд санал болгоё.
Сэтгэлийн боловсрол
1. Данзанравжаа “Яруу найргийн цоморлиг”
2. Монголын уран зохиолын дээжис (МУЗД-15) “Цаасан шувуу”
3. О.Дашбалбар “Хүн ертөнц” бүтээлийн боть
4. О.Дашбалбар “Бурханы мэлмий”
5. М.Монтень “Сонгомол эсээнүүд” 2004 он
6. “Эрдэнийн сан Субашид” 1990 он
7. БМ цуврал “Ариун сэтгэл авралын үндэс”
8. С.Зэвсэг “Хүн явахын учир”
9. Далай багш “Аз жаргалтай амьдрахуйн урлаг” 2004 он
10. Далай багш “Шинэ мянганы хүмүүний ёс зүй” 2004 он
Өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө удирдахуй
11. Самуэль Смайлс “Өөртөө туслах ухаан”
12. Стивен Ковей “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал”
13. Р.Бах “Жонатан Ливингстон хэмээх цахлай”
14. Д.Норгай “Цаст уулын барс”
15. Ким ү жин “Хорвоо дэлхий уужим хийх ажил их”
16. В.Пекелис “Хүний чадвар цаглашгүй”
17. М.Ганди “Миний намтар”
18. МУЗД-11 “Өөрийн учир”
19. Б.Баабар “Дори идэр дүүдээ хандах нь”
20. Арбинжер институтын “Манлайлал ба өөрийгөө хууралт”
21. Фатих Калкынч “Боловсрол гэр бүлээс эхэлдэг”
22. Зопа Ренбүүчий “Зовлонг амгаланд урвуулахуй” 2003 он
23. Р.Остров “Хүчирхэг уншихуй”
Сэтгэлгээний боловсрол
24. Ричард Фобинс “Асуудлыг бүтээлчээр шийдэх гарын авлага”
25. “Орчин цагийн аугаа их сэтгэгчид” 2001 он
26. Бүх талын боловсол олгох таван талт чадвар- DQ
27. Г.Аюурзана “2*2=6 буюу суут 60 сэтгэгч” 2000 он
28. Лювовь “А.Эйнштен”
29. Эдвард Де Боно “Сэтгэлгээний курс CORT”
Түүх
30. Монголын нууц товчоо
31. Д.Лхаашид “Монголын хаад зүтгэлтэнүүдийн жолоодохуйн урлаг”
32. Монгол улсын түүхийн боть (5 дэвтэр)
33. Ж.Неру Дэлхийн түүх (3 боть)
34. Монголчуудын тусгаар тогтнолоо хамгаалсан түүх
Изотерик, дээд оюун, гэгээрэл
35. Н.Рерих “Гэгээн Шамбал”
36. А.Говинда “Төвдийн нууц тарнийн үндэс”
37. Самчинхай “Агшин зуур билэг нээгдэх түлхүүр”
38. Зопа Ренбүүчий “Өөрийгөө ариусгах аргууд” 2004 он
39. Зопа Ренбүүчий “Гэгээрэлд хүрэх номын хурим” 2004 он
40. Түвдэнжамц “Буддизм бидний амьдралын хэмнэлд” 2002 он
41. Шри Чинмой “Баяр баяслын жигүүр”
42. Лувсандамба “Та мөнх”
43. Александр Свияш “Карма”
Хүн төрөлхтөний соёл иргэншил, жам ёс, оршихуй
44. Д.Бямбасүрэн “Орчлонгийн хүрд”
45. Ч.Эрдэнэ “Их гурвалжин” 2000 он
46. С.Хоукинг “Хар нүх ба шинэ ертөнц” 2003 он
47. С.Хоукинг “Цаг хугацааны товч түүх” 2003 он
Уран зохиол
48. “Дэлхийн уран зохиолын 80 сод туурвил” 2002 он
49. Д.Батбаяр МУЗД-74 “Үхэл миний өмч” 2001 он
50. П.Баярсайхан “Гүн ертөнц” 2001 он
51. Л.Түдэв “Бүтээлийн чуулган-17” исээ
52. С.Эрдэнэ “Шилмэл өгүүллэгүүд”
53. Ж.Лхагва МУЗД-46 “Толгодын цаана ингэ буйлна”
54. Д.Урианхай “Дуугүй ном”
55. Б.Явуухулан “Зохиолын түүвэр”
56. Б.Лхагвасүрэн “Гашуун өвс”.
57. У.Шекспир “Эмгэнэлт жүжгүүд” 2002 он
58. А.Данте “Тэнгэрлэг туульс”
Яруу найраг
59. Г.Э.Лессинг “Лаокон ба уран зураг яруу найраг хоёрын зааг”
60. И.Такүбокү “Уянгын шүлгүүд”
61. Д.Нямсүрэн “Сэтгэлийн байгаль”
62. Р.Чойном “Сүмтэй бударын чулуу”
Гүн ухаан
63. “Цэцэн мэргэний нэвтэрхий толь” 2001 он
64. Күнз “Шүүмжлэлт өгүүлэл” 2003 он
65. “Дао амьдралыг танихуй” 2003 он
Шашин
66. Бодь мөрийн зэрэг
67. “Зэн буддизм ба амьдралаас ангижирхуй” 2003 он
68. “Энэрэн нигүүлсэх бурханы сургаал” 1990 он
69. Есүс Христ “Шинэ гэрээ”
70. “Бурхан багшийн сургаал” 1996 он