Өндөр үр дүнтэй залуужуулах нүүрний маск

2015 оны 4 сарын 23

Бүх л эмэгтэйчүүд сайхан харагдаж, мөнхийн залуу сайхан арьстай байхыг хүсдэг. Залуужуулах үйлчилгээтэй маскийг гэрийн нөхцөлд яаж бэлтгэж хэрэглэх талаар зөвлөгөө өгье.
Энэ маскийг жилд 2 удаа, ялангуяа хавар болон намар хэрэглэхэд зүгээр. 2 долоо хоног нь 1 курс болно. Энэ маск нь байгалийн гаралтай бүтээгдхүүнээр хийдэг, ямар нэгэн химийн орц найрлагагүй бөгөөд маш өндөр үр дүнтэй байдаг гэнэ.
Орц, найрлага:
• 1 хоолны халбага зөгийн бал;
• 1 хоолны халбага тослог ихтэй цөцгий
• Тараг - 50 г;
• 1 ш өндөг;
• 8-10 дусал нимбэгний буюу лимоны шүүс;
• 1 -2 ампул витамин В1 и В12, алое /тариа/

Дээрх орцыг шилэн саванд хольж хийгээд сайтар хутгаж найруулна. Ингээд сайтар цэвэрлэсэн нүүрэндээ маск маягаар тавьж 15-20 минут байлгаад хүйтэн бүлээн усаар угаагаарай. Нүүрээ угаасны дараа тос түрхэх хэрэггүй. Энэ маскийг 2 долоо хоногийн турш орой бүр нүүрэндээ тавиарай.

Үлдсэнийг нь шилэн саванд хийж сайтар таглаад хөргөгчиндөө хадгална. Үр дүн нь маш өндөр тул та сэтгэл хангалуун байх болно. Залхуурах хэрэггүй, туршаад үзээрэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21044
0 эможи
keyboard_arrow_up