Луувангийн нухаш тураах цайруулах ид шидтэй
Хүнсний ногоон дундаас амин дэм, ач тусаараа номер нэгт лууван жагсдаг билээ. Луувангийн нухшийг хийж идэж заншсанаар жин хаях, галбиржин турахаас гадна лууванд агуулагддаг А витамин нь хүний үсэнд тэжээл өгч богино хугацаанд урт, хар үстэй болгох, нүүрний арисыг зөөлрүүлж, цайруулах гээд олон талын ач тустай.
1
Лууванг угааж хальслана. Ингэхдээ аль болох нимгэн хальслаарай. Учир нь луувангийн гол амин дэм нь хальсан доороо агуулагддаг байна. Мэдээж сайн чанарын шинэхэн ургацын лууван сонгоорой.
2
Ингээд арилгасан лууванг хэрчилгүйгээр жигнэхэд бэлтгэнэ.
3
Лууванг усанд чанах тусам амин дэм, тэжээллэг чанараа алддаг тул жигнэх нь зохимжтой арга. Жигнүүрээ угааж бэлтгээд 3 цайны аяга ус хийж буцалгана.
4
Ус буцалсны дараа жигнүүр дээр луувангаа хийж таглаад 10-15 минут жигнэнэ. Ингэхэд лууван зөөлөрсөн байх боловч хэт нялцайгаагүй байх болно.
5
Лууванг жигнүүрээс гаргаад food proccesor эсвэл автомат холигчид хийж лууван бүхэлдээ бутарч нухаш болтол нь холино.
6
Ингээд л амин дэмээр баялаг луувангийн нухаш бэлэн боллоо.
7
Дангаар нь идэхэд тиймэрхүү байвал ногоон сонгино, хар перц, давс, багахан зэргийн цөцгий, яншуй, базил навч зэргийг хольж хэрэглээрэй.