Ѳдѳр бүр арьсанд хэрэгтэй зүйлс

2015 оны 4 сарын 22

Эмэгтэйчүүд бидний хамгийн анхаарал тавьдаг зүйлсийн нэг бол арис. Арисаа гоё байлгаснааараа бидний царай үнэхээр гэрэлтэй, залуу, ѳнгѳлѳг гээд үнэхээр гоё харагдахад арис маш нѳлѳѳлдѳг. Тэгэхээр та ѳдѳр болгон арисаа анхаараж хайрлаж байгаарай.

Ус

Ус бол хүний биeнд хамгийн хэрэгтэй амин дэм. Амьдрал усан дээр тогтдог ба усгүйгээр хүний биe эрхтэн эрүүл байж чадахгүй.  Хүний арис ус,
витамин, протин, ѳѳх, минралаас тогтдог. Ус нь арисыг цэвэрлэж, зѳѳлѳн булбрай харагдуулдаг. Мѳн хорт хэрэггүй бодисыг цэвэрлэн гаргаж эд эсэнд
тань хэрэгтэй бодисыг шингээж боловсруулахад тусалдаг. Нүүрэн дээр аль эсвэл биeн дээр туурж гарсан тууралт, батга усгүйдэлтэй холбоотой байж
болдог ба хүн ѳдѳрт уух усныхаа хангамжийг байнга хангаж арисаа дотроос нь цэвэрлэж байх хэрэгтэй. Ѳдѳрт хүн 10-12 аяга ус доор хаяж уух
хэрэгтэй ба ингэснээрээ та биeндэх хэрэггүй бодисоо угаан гаргаж байгаа ба биe эрхтэнээ сайн усалж байна гэсэн үг.

Цэвэрлэж угаах

Арисаа ѳдѳр болгон цэвэрлэснээрээ та арисанд хуримтлагдсан тос, хэрийг арилгаж байгаа ба тосгүй байснаараа арис аль болох агаарт байгаа тоос
шороог бага хуримтлуулдаг. Мѳн үхсэн арисыг устгаж цэвэрлэж шинэ арис ургахад тусалдаг. Арисаа угаахдаа та сайн тойруулж массаж хийж угаавал
нүүрний тань цусан хангамж сайжирч арисыг тань улам ѳнгѳлѳг болгоно. Та харин ѳѳрийн арисанд тохирсон цэвэрлэгчээ зѳв сонгох ба тослог аристай
бол асидтай цэвэрлэгч сонгох, хуурай аристай бол крэмтэй цэвэрлэгч сонгох хэрэгтэй. Мѳн арисаа тогтмол цэвэрлэсэнээрээ арис тань дахиж шинэ
будалт авахад билэн болдог.

Antioxidant (үл исэлдүүлэгч)

Жимс, ногоо, загас ба загасны тос, омeга 3 antioxidant-оор баялаг ба хорт хавдар, зүрх судасны ѳвчины эсрэг байлддаг ба эдгээр ѳвчиныг үүсгэж, эсийг гэмтээдэг бодисуудыг устгадаг. Antioxidant-ooс хамгийн хэрэгтэй нь витамин С ба E юм. Витамин E нь эсийн хальсыг хамгаалдаг ба витамин С нь коллажин үүсгэж арисыг дүүрэн барицтай үрчлээгүй болгодог.Алим, лэмон, ситрик ихтэй жимс витамин С-ээр дүүрэн ба алмонд самар,пинат тос витамин E-ээр их байдаг.

Зѳв Хооллох

Эрүүл биeд саруул ухаан оршидог ба эрүүл арис бас оршино. Та зѳв зохистой хооллолт барисанаараа арисаа бас эрүүл байлгаж чадна. Тамхи,
архи хэрэглэхгүй байх, шарсан хайрсан зүйлс идэхгүй байх. Зѳв хооллолт барьсанаараа та заавал үнэтэй арисны бүтээгдэхүүн авж хэрэглэх
шаардлагагүй. Хичнээн үнэтэй сайн бүтээгдэгхүүн аваад аваад буруу хооллодог хэвээрээ бол таны арис буцаал эрүүл биш болно.

Биeийн тамираар хичээллэх

Биeийн тамираар хичээллэх стрэсс багасгадаг ба үрчлээ багасгахад хэрэгтэй. Мѳн биeийн тамираар хичээлвэл цусны эргэлт сайжирч цусан
хангамж ихэсдэг ба арисыг улам гѳлгѳр гэрэлтэй болгодог. Түүнчлэн дасгал хийж хѳлѳрснѳѳрѳѳ та арисны нүхнүүдээ онгойлгож хѳлсѳѳрѳѳ арисны нүх
үүсгэдэг бохирыг цэвэрлэж гаргадаг.

Бүрэн унтаж амрах

Ѳдѳрт хүн доор хаяж 7 цаг унтах хэрэгтэй. Хүн унтаж амарснаараа хүний бүх булчин эрхтэнгүүдийн ажиллах ачаалал багасаж дараагийн ѳдрийн нѳѳц
энeргээ дахин хуримталдаг. Арисч гэсэн амарж буцаад гѳлгѳр толгир амарсан сайхан харагддаг.

Нарнаас хамгаалах

Нарны хорт туяанаас хамгаалдаг нүүрний тос, пүүдэр та байнга хэрэглэж арисаа хамгаалж байгаарай. Ялангуяа зуны хурц нар нүүрны арисанд маш муу
ба арисыг түлж хуурайшуулж арисыг гандаадаг. Хүний нүүрний арис илүү зѳѳлѳн нэмгэн ариснаас бүрддэг ба та аль болох арисаа наранд бүү
гандаагаарай.

Чийгшүүлж байх

Арис байнга гадаах цаг агаараас болж хуурайшдаг. Ялангуяа хавар, намар салхинд үрэгдэж хуурайшдаг. Хуурайшилт хүний арисанд үрчлээг үүсгэж
үрчлээний эх үүсвэр болдог. Тиймээс та шѳнѳ унтахдаа сайн чийгшүүлэгч сайтай тос түрхэж сайтар чийгшүүлж байх хэрэгтэй. Ингэснээрээ та арисныхаа цангааг гаргана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20992
0 эможи
keyboard_arrow_up