Нүдний ойр орчимыг хэрхэн залуу мэт хадаглах вэ?
Нүүр болон нүдний эргэн тойрны арьс маш эмзэг байдаг бөгөөд манай Монгол охид 30 гарч байж л зовхины тос түрхэх ёстой юм шиг ойлгодог. Гэтэл бидний нүдний эргэн тойрон үрчилээ сууж хуйраашихдаа хамгийн хурдан. Учир нь бидний нүүрний хамгийн нимгэн бөгөөд эмзэг арьс юм. Энэхүү хэсэгийг эрт арчилах тусамаа гэгээлэг үрчилэээ багатай бөгөөд хэт эрт арьс нь унжихгүй гэх мэт олон сайн талтай. Өнөөдөр би та бүхэнд маш хялбар гэхдээ үр дүнтэй хэдэн арга хуваалцая!
1)Ус сайн уух, мэдээж амархан сонсогдож байгаа байх гэхдээ ус уух нь зөвхөн цангааг тайлаад зогсохгүй биеийг дотороос нь чийгшүүлж байна гэж ойлгож болно. Ихэнхи тохиолдолд арьс хуурайшиж таталдаж чийгшил алдагдах үед арьсанд үрчилээ суудаг гэсэн мэдээлэл байдаг. Иймээс усаа сайн ууцгаая!
2) Нарны шилийг тогмол зүүж хорт туяанаас эмзэг арьсаа хамгаалах нь бас нэг чухал зүйл юм.
3)Нүүр будалт ашиглан залуухан харагдаж унжсан эсвэл үрчилээтэй хэсэгээ нуух нь бас нэгэн нууц юм. Хэдхэн хялбар аргаас хуваалцая.
-Нүднийхээ доор өө дарагч түрхэх бол хэт цайвар өнгөөс татгалзаарай. Учир нь таны үрчилээ толбыг улам ч их тодоруулж өгөх гээд байдаг юм. Болж өгвөл өөрийнхөө арьстай ойрлоцоо өнгө сонгоорой.
-Өө даргчаа сонгохдоо шаргал туяатайг сонгох нь нүдний доорх өөр төрлийн өнгийг далдаж илүү залуу харагдуулдаг.
-Нүдээ хүрээлэхдээ доод талаа тод хар өнгөөр хүрээлэхээс татгалзаж биений өнгийг сонгох нь нүдийг цоглог том харагдуулдаг.
4) Нүдний эргэн тойрны арьсыг цэвэр байлгах нь хөгчирөлтөөс хамгаалах хамгийн том арчилгаа гэж ойлгож болно. Нүдний болон нүүрний будагаа арилгалгүй орондоо ганц шөнө орсоноор та 14 хоногоор илүү хөгширч байдаг байна.
5) Нүдний эргэн тойрон болох зовхи болон нүдний доод хэсэгт тохирох чийгшүүлэгч тосыг түрхэх нь хэзээ ч эртэдээд байдаггүй ба хөгширч үрчилээтэхээс хамгаалдаг шидтэй юм. Нүдний эргэн тойроныг үргэлж чийгшүүлж арчилж байх нь хожим хэрэг болдог гэдгийг сануулах нь зөв байхаа.
6) Ногоон цай нь өөрөө Антиоксидантаар баялаг учир нүдний эргэн тойрны эмзэг арьсанд хүйтэнээр нь байршуулсанаар нүдийг амарааж арьсанд хэрэгтэй тэжээлийг бас өгдөг байна. Үүгээр ч зогсохгүй нүдний доорх бүлцэнг арилгахад ч тусалдаг гэдгийг аль хэдийн баталаад авжээ.
Таалагдсан бол та цааш хийж өгөөрэй.