Гэдэс байнга дүүрэх нь юутай холбоотой вэ?

2015 оны 4 сарын 21

Гэдэс буюу нарийн гэдэсний хэсэгт боловсорч задарсан хоол тэжээлийн бодисын шим шvvс шимэгдэн цусанд орох бєгєєд энэ нь тасралтгvй vргэлжилнэ. Энэ хэсэгт дээрээс бvрэн боловсроогvй орж ирсэн хоол тэжээлийн vлдэгдэл нь цочроох нєлєє vзvvлэхэд гэдэс хvчтэй мушгирч базалж євдєх буюу шингэнээр гvйлгэдэг. Энэ байдал байнга давтагдаад байвал гэдэсний єнгєр тогтохоо больж, архаг чанартай гэдэс гvйлгэх євчин болж, турж эцэн, ядарч сульдах шалтгаан болно

-Хоол унд тохирохоо болих нь юутай холбоотой вэ? -Биеийн євчин эсэргvvцэх чадвар суларч, ходоод гэдэсний замын хэвийн vйл ажиллагаа алдагдсанаас хоол унд тохирохоо больдог. Энэ vед гэдэс байнга хоржигнон дуугарч, дvvрч, доошоо ємхий унгас гарна
-Гэдэс дотор хямрах єєр ямар шалтгаан байдаг вэ?
-Гэдсийг хямраах бас нэг шалтгаан бол шимэгч хорхойн халдвар юм. Шимэгч хорхой нь ихэвчлэн энэ хэсэгт дэгээгээ шигтгэн соруулаараа хамаг шим тэжээлт бодисыг нь сорж байдаг учир гэдэс шархлах, цус алдах, цус багадах, тvгжрэл vvсэх, турж эцэх, гэдэс євдєх харшлын шинж хавсран гарч болох талтай. -Хоолны хордлого тусах нь гэдэс дотор байнга хямрах шалтгаан болох уу?
-Хоолны хурц хордлого нь гэдэс ходоодны дотоод орчинг эрс єєрчилдєг. Энэ vед ялгарсан хорын нєлєєгєєр гэдэс хvчтэй агших, євдєх эсвэл саажиж мэдээ алдан сул усаар гvйлгэх хvртэл хvндэрч, бие махбодь усгvйжин хордлого улам гvнзгийрэх шалтгаан болдог.
-Дээрх євчнvvд гэдэсний архаг шинжтэй євчний суурь болох магадлалтай юу?
-Дээр дурдсан шалтгаанууд нь яваандаа гэдэс байнга дvvрэх, гvйлгэх, байн байн тvгжрэх зэрэг архаг шинжтэй євчний суурь шалтгаан болно. Иймээс хувийн ариун цэврийн дэглэм, хоолны зєв дэглэм нь ажил амьдралын хэв маягаас хамаарч уялдаатай байх нь чухал болохыг ойлгож байгаа байх гэж найдаж байна. -Гэдэс байнга дvvрдэг болчихвол яах вэ?
-Нэгэнт гэдэс байнга дvvрдэг болсон бол эмчийн хяналтанд тууштай эмчлvvлэхээс гадна халуун бvлээн хоол цайгаа цагийн хуваарийн дагуу идэж ууж хэвших хэрэгтэй.
-Хоолны дэглэмийн хувьд…
-Хоолны дэглэмийн хувьд гэвэл хэт их идэх, ялангуяа хэт их єлсєж байгаад гэнэт их идэхээс зайлхийх хэрэгтэй.
-Ийм vед ямар ямар хvнсний зvйлээс зайлсхийх хэрэгтэй вэ?
-Хэт хvйтэн, удаан хадгалж чанараа алдсан хоол хvнс, ислэг ихтэй манжин, байцаа, хvрэн манжин, лууван, хулуу, лийр, ногоон алим, апельсин, мандарин гэх мэтийн ногоо жимсийг тvvхийгээр идэх, хvйтэн сvv, хийжvvлсэн ус ундаа уух, гэдэс ходоодоо дааруулах зэргээс байнга зайлсхийж байвал эдгэрэхэд хялбар болно.
-Гэдэс байнга дvvрдэг болсон vед ямар хоол хvнснээс болгоомжлох ёстой вэ?
-Хавар эрт хонины сvv тараг уух, гэдэсний шинэ шєл уух, мєн ундны ус солигдоход хvртэл хийрхэж хямардаг тул болгоомжтой байхад илvvдэхгvй.
-Гэрийн нєхцєлд ямар эмчилгээ, гам хийвэл зохилтой вэ?
-Гэрийн нєхцєлд гэдэс, хэвлий, ууц нуруугаа хонины сvvлний тосоор тосолж, бvлээн жин тавих, бvлээн тослог нvнжигтэй хоол унд хэрэглэж, гам дэглэм сайн сахих нь тустай. Гэдэс ходоодны эмгэг єєрчлєлтийг монгол эм тан, уламжлалт тєєнє засал, бариа засал, жин бигнvvр, рашаан шавар эмчилгээ, ширгээсэн усаар эмчилж болно. Судас хатуурах өвчин Хvн амын дунд тvгээмэл тархаж, амь нас, ахуй амьдралыг нь ихээхэн сvйтгэж буй халдварт бус євчин бол судас хатууралт бєгєєд энэ євчний улмаас нас барах, тахир дутуу болох нь хорт хавдар, чихрийн шижин, халдварт євчин, золгvй тохиолдол зэргийн нийлбэр дvнгээс ч дээгvvр байна.
Судас хатууралт нь том ба дунд зэргийн артерийн судасны хананд єєх /липид/, уураг, апопротейн, нийлмэл нvvрс-ус, цусны дvрст элементvvд, кальцын давс зэрэг шигдэн хуримтлагдаж нэвчин, тvvнийг шархлуулан гэмтээж, эцэст нь фиброз болгон уян хатан чанарыг нь алдагдуулж, судсыг нарийсгаж, цусны урсгалыг саатуулж, бєглєх, зvрх, тархи, бєєрєнд цусан хангамжийн дутагдал vvсгэн стенокарди, шигдээс, аритми, инсульт, цусны даралт их болгох, зvрх- судасны дутагдалд оруулах эсвэл vхэлд хvргэдэг євчин юм.
Шалтгаан: Судас хатууралтын шалтгааныг олон арван жилийн туршид холестерины онолоор тайлбарлаж байсан боловч сvvлийн vеийн судалгаагаар энэ нь зєвхєн цусан дахь холестерины ихдэлттэй холбоогvй гэдэг нь нотлогдсоор байна. Гэхдээ холестерин, триглицерид цусанд ихдэх, чєлєєт ба холбоот холестерины харьцаа хямрах нь судас хатууралт vvсэхэд чухал vvрэгтэй.
Холестерин гэж юу вэ? Холестерин нь нэг талаас, хvний бие организмд боловсрогддог, нєгєє талаас, бие организмд хоол тэжээлтэй цуг орж ирдэг нарийн бvтэц бvхий химийн нэгдэл юм. Эрvvл хvний цусанд тодорхой хэмжээний холестерин байнга агуулагдаж байх ба энэхvv хэмжээ нь холестеринээр баялаг хоол хvнс хэрэглэхэд ихсэж, бусад тохиолдолд хvний бие организмд /тухайлбал, элгэнд/ боловсрогдон буй болж байдаг. Цусан дахь холестерины хэмжээгээр хvмvvсийг гурван бvлэгт хуваадаг. Vvнд: 1. Цусны холестерин хэвийн хvмvvс /5.2мк.моль/л хvртэл/ 2. Цусны холестерин бага зэрэг илvvдэлтэй хvмvvс -гиперхолестеринеми /5.2 -6.76 мк.моль/л хvртэл/ 3. Цусны холестрин хэт их хvмvvс /6.76 мк.моль/л-ээс дээш/ Цусандаа бага зэргийн гиперхолестринемитэй хvмvvс хэвийн хэмжээтэй холестринтэй хvмvvсээс зvрхний шигдээс євчинд 2 дахин илvv єртємтгий байдаг бол холестрин хэт их хvмvvс 4-5 дахин илvv єртємтгий байдаг. Мєн бие организм эргээд холестерины тодорхой хэсгийг бэлгийн болон бєєрний дээрх булчирхайн гормоныг боловсруулахдаа ашигладаг бєгєєд нєгєє хэсэг нь цєс боловсруулахад зарцуулагддаг. Эндээс vзэхэд холестрин, липопротейн, уургийн нэгдлvvдийн харьцаа хэмжээ, хэлбэр, бvлгээс судас хатууралт шалтгаалдаг болох нь харагдаж байна.
Эмнэл зvй: Судас хатууралтын эмнэл зvйн илрэл нь ямар эрхтнийг тэжээдэг, аль судсанд хэр зэрэг єєрчлєлт орсон тэдгээр тодорхойлогдох ба эмгэг физиологи нь эд эрхтний ишеми /тархи, зvрх, бєєр г.м/ болгож, улмаар тэдгээрт тэжээлийн хямрал, хатингиршил, vхшил, сорвижилт болдогт оршино. Ишеми нь тухайн эрхтний цусан хангамжинд очих цусны хэрэгцээт хэмжээ хvрэлцэхгvй байгаатай холбоотойгоор vvсдэг. Судас хатууралтын vед макро, микро тvвшинд цусны эргэлт єєрчлєгдєхийн хамт цусны физик, химийн шинж чанар єєрчлєгддєг. Ер нь уг євчний гол илрэл нь цусны эргэлтийн єєрчлєлт, липидын хямрал /тромбо, ДВС -ын хам шинж, цусны гемостаз/, цусны реологийн єєрчлєлт бєгєєд эдгээр нь харилцан нэг нэгэндээ нєлєєлсєєр эцэст нь эд эрхтний цусан хангамжийн доройтол болж тухайн эрхний vйл ажиллагааг хямруулна. Судас хатуурах євчний эмнэл зvйн илрэлvvд нь: -Титэм судасны эмгэгийн vед-зvрхний ишеми євчин, -Тархины судас хатуурлын vед-цусны эргэлтийн хямралын энцефалопати, цус харвалт, -Хєлийн судасны эмгэгийн vед-чинэрэн доголох, -Чацархайн судасны хатууралтын vед-хэвлийгээр хvчтэй євдєх зэрэг болно.
Эмчилгээ: Судас хатууралтын эмчилгээний гол зорилго нь судсанд гарсан морфолог єєрчлєлтvvдийг арилгах явдал юм. Гэтэл судсанд гарсан єєхєн толбыг буцаан шимэгдvvлэх боломжтой боловч, нэгэнт vvссэн фиброз-блящкийг арилгах боломжгvй тул тэдгээрийг vvсгэхгvй байх эсвэл нэгэнт vvссэнийг нь томсгохгvй байлгах, хvндэрч гэмтэхээс хамгаалах, судасны ханын метаболизмыг сэргээх, цусны физик, химийн чанар /реологи/-ыг хэвийн болгоход чиглэхёстой. Судас хатуурах євчний эмчилгээ дараахи 4 чиглэлээр хийгдэнэ: Vvнд: 1.Ерєнхий эрvvлжvvлэх арга хэмжээ: -Хоолны дэглэм бариулж, биеийн жинг хэвийн байлгах -Єєх-тос, нvvрс-усны солилцоог хэвийн болгох -Єєрийн нь хир хэмжээнд тохируулсан байнгын дасгал, хєдєлгєєн хийлгэх -Цус цэвэршvvлэх эмчилгээ хийж, цусны реологи шинжийг сайжруулж, цусан дахь холестерин, липидийн хэмжээг багасгах -Сэтгэл санааг нь тайван байлгах -Тамхинаас бvрэн татгалзуулах. 2.Цусны липидыг тvвшинг бууруулах эм хэрэглэх: Цусны єєхлєг чанарыг найдвартай бууруулдаг, гаж нєлєєгvй эм цєєн бєгєєд ихэвчлэн эдгээр эмvvд нь хэрэглэж буй vед липидийн тvвшинг бууруулаад дараа нь хурдан их болгож алддаг. Иймд эдгээр эмийг цусны липид их болсон vед л хэрэглэвэл зохино. Цусны липидийн тvвшинг бууруулдаг эмэнд клофибрат, никотины хvчил, холестерамин, бета-стостерин, диоспонин, полиспонин, цетамифен, архидин, неомицин сульфат зэрэг хамаарагдана.
Дезагрегант эмvvд хэрэглэх: Цусны гемостаз, реологи чанарт vйлчлэх зорилгоор тромбоцитын агрегаци их байгаа vед дезагрегантууд болох аспирин, курантил, сульфинпиразон, пентоксифиллин /трентал/ хэрэглэнэ. Эдгээрийн тун хэмжээ, vргэлжлvvлэх хугацааг эмч єєрєє зохицуулна. 4. Судасны хананд нєлєєлєх /нэвчимтхий, адгезив болон агрегачлах чанарт/ зорилгоор ангининийг /продактин, пирамидин/ хэрэглэнэ. Vvнийг 1.5-2 жилийн туршид тасралтгvй ууна. Урьдчилан сэргийлэлт: Судас хатууралтаас анхдагч ба хоёрдогч урьдчилан сэргийлэлтээр хамгаална: Анхдагч урьдчилан сэргийлэлтийг ДЭМБ-аас дэвшvvлсэн саналаар: Хєдєлгєєний идэвхтэй байдлыг хангах Биеийн жинг нэмэгдvvлэхгvй байх Архи, тамхийг тэвчих Артерийн даралтыг хэвийн тvвшинд барих Цусны холестрины хэмжээг доод тvвшинд барих шаардлагатай. Хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн хvрээнд: Эмчийн хяналтанд байнга байлгах Эмчилгээг тогтвортой барьж, vе vе идэвхжvvлэх Хоолны илчлэгийг бууруулах Цусны реологи чанарт анхаарч, антитромбоцит байнга хэрэглэх Липидийн хэт идэвхжлийг сааруулах антиоксидант байнга хэрэглэх хэрэгтэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20925
0 эможи
keyboard_arrow_up