Өглөөний цай өдөр тутмын эрч хүчийн 25 хувийг өгдөг гэдгийг та мэдэх үү
Өглөөний цай хүний өдөр тутмын хоол хүнснээс хамгийн чухал гэнэ. Австралийн эрдэмтэд өглөөний цай огт уудаггүй хүмүүс эрүүл мэндийн зарим асуудалтай тулгарах эрэсдэлтэй байдаг тухай судалгаа хийжээ. Ганц хоёр зүсэм талхнаас иаигалзах нь хүнийг ирээдүйд зүрх судасны өвчин ходоод гэдэсний өрөвсөл хэт таргалалт эсвэл сахрын өвчтэй болгох аюултай юм. Тэр ч бүү хэл өглөөний цайг хайхардаггүй хүмүүсийг бусадтай харьцуулхад эрт үхдэг гэсэн судалгаа ч байдаг гэнэ.
Австралийн Зохистой Хоололтын Комиссийн үзэж байгаагаар насанд хүрсэн хүн амын хамгийн багадаа 23 хувь нь өглөөд тогтмол өглөөний цайгаа ууддаггүй гэсэн байна. 10 хүүхэд тутамд 1 хүүхэд өглөөний цай уухаас татгалздаг. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа нь харамсалтай.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, “өглөөний цай бол хүний өдөр тутмын эрч хүчний 25 хувийг хүнд өгдөг бөгөөд хүмүүс өглөө уусан цайныхаа хүчинд илүү хүчтэй дархлаатай болдог” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Өглөөний цайнд юу уувал зохимжтой вэ?
Усны төлөө би 2 гараа өргөнө. Өглөө организмаа сэрээж ажилд оруулахад аяга ус хамгийн зөв гэж үздэг. Ер нь зөвхөн өглөө ч биш, усыг байнга ууж байх хэрэгтэй. Эхний үед хэмжээний тухай ярьдаггүй, хамгийн гол нь хэзээ уух вэ гэдэг дээр ярих хэрэгтэй. Хоол идэхээсээ 30 минутын өмнө, хоол идсэнээс нэг цагийн дараа ус уух их ашигтай. Өглөө сэрээд ус уугаад, ажилдаа явах бэлтгэлээ хийж байх хооронд энэ 30 минут өнгөрдөг. Тэгээд өглөөний хоолоо идэхэд яг таарна. Халбага зөгийн бал ч их сайн. Өглөө нүүрс ус хэрэглэх ер нь л сайн, сэргэлэн цовоо байдал, сайхан ааш авиртай байхын үндэс суурь болж өгдөг. Тийм болохоор би ус, зөгийн бал – аль альных нь төлөө гараа өргөж байна.
Өглөөний хоолонд кааш идэх шиг сайн юм байхгүй, яагаад гэвэл энэ бол удаан үйлчилгээтэй нүүрс ус учраас удаан өлсөхгүй байх боломжтой. Йогуртын тухайд бол өөрөө гэртээ хийгээгүй л бол хэрэгтэй эд биш. Муудуулахгүйн тулд йогуртанд хүнд хэрэггүй химийн бодис их хийдэг.
Жимс, уураг ихтэй хоол нь өдрийн эрч хүчийг өгөх болно. Цэвэр жүрж, болон алимны шүүс нь өглөөний унданд хамгийн тохиромжтой. Өндөг бол хангалттай бага илчлэгтэй хэр нь уургийн хамгийн сайн эх үүсвэр. Хүнс судлаачид өдөрт нэг ширхэг өндөг идэхийг зөвлөдөг. Ингэхдээ чанасан өндөг, өндөгний нухаш, омлет гээд ямар ч аргаар боловсруулан хэрэглэж болно. Өглөө хэт их чихэрлэг зүйл идэх нь тохиромжгүй. Учир нь цусан дахь холестирины хэмжээг огцом нэмэгдүүлдэг талтай.