Нарнаас арьсаа хэрхэн хамгаалах вэ?
Эрс тэрс уур амьсгалтай манай орны хуурай агаар, хурц нарны улмаас хүний арьс, тэр тусмаа эмзэг мэдрэмтгий бүсгүйчүүдийн арьс сэвхдэж харладаг. “Наранд арьс түлэгдсэнээс болж түргэн хөгшрөх, хорт хавдар тусах магадлал өндөр байдаг. Тиймээс аяллаар явахдаа нарны хурц гэрлээс арьсаа хэрхэн хамгаалах, хамгаалалтын тосыг хэрхэн яаж зөв хэрэглэх зааврыг хүргэж байна.
Нарнаас арьсаа хэрхэн хамгаалах вэ?
Та бүхэн өөрсдийн хэрэглэдэг нарнаас хамгаалах тосон дээрх SPF 8, SPF15, SPF 50 гэх мэт тэмдэглэгээг хэрхэн ойлгодог вэ?
Энэ нь Sun Protection Factor /SPF/ буюу нарнаас хамгаалах хүчин зүйл юм. Товчоор бол энэ нь нарнаас хамгаалах зүйл бөгөөд арын тоо нь таны тос таныг наранд түлэгдэхээс хэр удаан хугацаанд хамгаалах чадвартай вэ гэдгийг илтгэдэг юм. SPF –ын тоо олон байх тусмаа төдий чинээ удаан хугацаанд хамгаална гэсэн үг. Жишээ нь SPF 8 гэсэн тос SPF 4 гэсэн тостой харьцуулахад таныг нарнаас 2 дахин илүү хугацаагаар хамгаална гэсэн үг юм.
Арьсны хэлбэр болоод наранд байх хугацаанаас хамаараад SPF-ыг сонгож болно. Хүснэгтээс /хүснэгт 1/ харахад эмзэг эсвэл арьс цагаан байх тусам, мөн наранд ил байх хугацаа их байх тусам SPF өндөр байх шаардалагатайг харж болон. Түүний зэрэгцээ мөн та тосоо хир олон давтан түрхэх шаардлагатайг дүгнэж болно.
Жишээ нь та цагаан арьстай бөгөөд наранд 2 цаг ба түүнээс дээш байх үедээ SPF 15 бүхий тос сонгосон тохиолдолд уг тос таныг 1-2 цагийн хугацаанд хамгаалах бөгөөд өөрөөр хэлбэл 1-2 цаг тутамд та давтан тосоо давтан түрхэх шаардлагатай. Мөн адилаар хэрэв SPF30 тосыг сонгосон тохиолдолд та 3-4 цаг хамгаалагдах бөгөөд 3-4 цаг тутамд давтан түрхэх шаардлагатай гэсэн үг.
Хүснэгт 1.
Арьсны хэлбэр |
1 цаг |
2 цаг |
3 цаг |
4 цаг |
5 цаг |
Маш цагаан/ маш эмзэг арьс |
15 |
30 |
30 |
45 |
45 |
Цагаан / эмзэг арьс |
15 |
15 |
30 |
30 |
45 |
Цагаан арьс |
15 |
15 |
15 |
30 |
30 |
Дунд зэрэг |
8 |
8 |
15 |
15 |
30 |
Бор арьс |
4 |
8 |
8 |
15 |
15 |
Доорхи зөвлөгөөнүүдийг танд санал болгож байна.
- Нарны элч хурц байдаг цагуудад /11:00 – 15:00/ сүүдэр газар байх
- Нарны хамгаалалтын тосонд бүрэн найдахгүй байх /энд бичигдсэн бусад аргуудтай хослуулах/
- Гар, хөл халхалсан хувтас болон нарны малгай /том саравч бүхий/ хэрэглэх
- Хэт ягаан туяаны хамгаалалт бүхий нарны шил хэрэглэх
- Хүүхдийн арьсыг ялангуяа сайтар хамгалах /учир нь маш эмзэг байдаг/
- SPF 15 болоод түүнээс дээш бүхий нарны хамгаалалтын тос хэрэглэх
- Мөн наранд шүхэр хэрэглэн хамгаалах нь мөн үр дүнтэй Эдгээр аргуудыг хослуулан хэрэглэснээр та нарнаас илүү үр дүнтэй хамгаалагдана. Дүгнээд хэлэхэд нарны хамгаалалтын тосоо зөв сонгож, зөв давтамжтай хэрэглэхийн зэрэгцээ наранд арьсаа болвол ил байлгахгүй байх хэрэгтэй.