Жүржтэй Шоколадны цэлцэн хийх арга

2015 оны 4 сарын 20

Энэхүү жор нь HD Mongol tv-ээр гардаг "Шилдэг амттан" нэвтрүүлгийн анхны season-ы дугаар дээр оролцогчидоор хийлгэж байсан шүүгч Полинагийн жор юм. Амархан бас амттай, шарах шүүгээ шаардлагагүй амттан шүү. Шоколаданд дурлагчдад таалагдана гэж найдаж байна ^_^

Орц:
- 150 мл жүржийн жүүс
- 50 гр сахар
- 150 гр жижиглэсэн шоколад
- 2 өндөгний шар
- 150 мл whipping cream

Хийх арга:
Жүржийн шүүсээ сахартайгаа холиод гал дээр тавьж зөөлөн буцалгана. Галаа бараг тал хүртэл нь багасгаап сироп шиг болгоно. Гэхдээ зутан шиг өтгөн болгож болохгүй.
Буцалж байгаа усан дээр давхар сав тавьж шоколадаа хайлуулна. Зөөлөн гал дээр хайлуулна. Хэт өндөр градуст хайлуулж болохгүй шүү. Ингээд хайлсан шоколадан дээрээ өмнө бэлтгэсэн жүржийн сиропноос 60 мл-ийг хийж хутгана. Биеийн хэм буюу ойроцоогоор 40 градус байхад өндөгний шараа нэг нэгээр нь хийж хутгана. (Хэрэв 40 градусаас хүйтэн байвал онцгүй болно шүү) Өөр саванд whipping cream-аа миксердэж өтгөрүүлнэ. Кремныхаа 1/4-ийг эхлээд шоколад жүржний холимогруугаа хийж зөөлөн холино. Жигд болсны дараа үлдсэнийг нь хийгээд холино. Аягандаа хийгээд хөргөгчинд ядаж цаг байлгаарай.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20841
0 эможи
keyboard_arrow_up