Тоор жимс нь эрүүл мэндэд нэн тустай

2014 оны 4 сарын 25

Техасын их сургуулийн эрдэмтэд тоор жимсийг хамгийн ашиг тустай жимс хэмээн өгүүлэв. Ер нь бол тоор, чавга, нектарин зэрэг дотроо ястай жимснүүд метаболик хам шинж өвчний шинж тэмдгүүд илрэхийн эсрэг зогсч байдаг юм. Түүнчлэн тоор жимсийг тогтмол идвэл чихрийн шижин өвчнөөс сэргийлэх боломжтой гэнэ.

Судалгааны явцад чихрийн шижин өвчний нэг болон хоёрдугаар шаттай хэмээн оношлогдсон хүмүүс хэд хоногийн туршид тоор жимсийг идсэний дараа цусан дахь глюкозын хэмжээ нь буурсан нь тогтоогджээ. Мөн тоор жимс зүрх, судасны өвчнүүд бий болохоос урьдчилан сэргийлдэг аж.

Дотроо ястай жимснүүд судас гэмтэхэд хүргэдэг гол шалтгаан болсон үрэвслийн үйл явцыг зогсоох чадвартай фенолын нэгдлүүд болон биологийн идэвхитэй бодисуудыг агуулдаг байна.
Түүнчлэн онцгой агуулгатай тоор жимснүүд “муу” холестерины хэмжээг бууруулдаг гэнэ. Энэ жимсэнд С аминдэм ихээр агуулагддаг учраас тоор байгалийн гаралтай антиоксидант юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2083
3 эможи
keyboard_arrow_up