Шүдээ цагаан байлгах зургаан энгийн арга

2015 оны 4 сарын 17

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг шүү дээ. Түүний мөн адил таны шүд эрүүл бөгөөд цэвэрхэн, цагаан байвал та мөн л сайхан харагдах болно. Ингээд уншигч бүсгүйчүүддээ зориулаад TipsMill.com-нд нийтлэгдсэн шүд цайруулах зургаан аргыг хүргэж байна.

1.    Та шүдээ түргэн  угаадаг уу?

    Яагаад энд асуулт тавигдаж байна вэ? Шүдний паалан нь зөөлөн байдаг учир маш хүчиллэг, өнгөлөг хоол хүнс хэрэглэсний дараа шүдээ хэт хүчтэй угаах нь шүдний пааланг гэмтээх талтай байдаг байна. Судлаачдын хэлж байгаагаар юм идсэнийхээ дараа хагас цаг орчим болоод шүдээ угаах нь зөв ажээ.

2.    Хэлээ ч мөн угаахаа мартуузай

    Хэлэнд идэж, уусан зүйлийн үлдэгдэл маш ихээр хуримтлагддан үлддэг. Тиймээс түүнийг угаалгүй үлдээх нь хэлийг  өнгө зүсгүй харагдуулдаг байна. Хэрвээ та цагаан шүдтэй байхыг хүсэж байгаа бол хэлээ заавал угааж байгаарай. Учир нь энэ нь хог хаягдлыг цэвэрлэж байгаатай ижил юм.

3.  Алимны цуу ашиглаж байгаарай

    Энэ нь хүчиллэг ихтэй байдаг учраас шүдний пааланг гэмтээх магадлалтай. Гэвч хэрвээ та үүгээр амаа үнэхээр сайн зайлсаныхаа дараа шүдээ угааж байвал үр дүнг нь мэдрэх болно. Ихэнх хүмүүс нэг сарын дараа үр дүнг нь мэдэрсэн хэмээн хэлдэг байна.

4.    Алим, цоохор майлз, цэцэгт байцаа зэрэг нь маш сайн

    Хэрвээ та өнгөлөг жимсэнд дуртай бол энэ нь маш зөв зүйл юм. Алимыг хазаж идэх нь таны шүдийг цагаанаар нь байлгах шилдэг аргуудын нэг юм. Түүнийг зажлах тусам алим таны шүдийг цэвэрлэж, сойзны үүргийг гүйцэтгэдэг байна. Лийр бол бүр сайн. Лууван болон цоохор майлз нь ч гэсэн мөн л адил таны шүдний эрүүл, өнгөлөг байдлыг хадгалах болно.

5.    Цитрус жимс идэж дууссан даруйдаа ус уух буруу

Хүмүүс жүрж болон цитрус жимс идсэнийхээ дараа түүний хүчиллэг байдлыг үгүй болгохын тулд ус уух хэрэгтэй гэж бодоцгоодог шүү дээ. Тэгвэл энэ нь буруу зүйл байх нь ээ. Харин ч түүний хүчлийг нэмэгдүүлдэг байна.

6.    Хүн бүр шүдний эрүүл ахуйг баримтлах хэрэгтэй

Та мэргэжлийн зүгээс биш юм аа гэхэд өөрийнхөө шүдийг цагаан байлгахын төлөө ямар нэг зүйлс хийдэг, шүдний эмчид очдог байх нь гялалзсан сайхан цагаан шүдтэй байхын төлөөх нэгэн алхам юм шүү. Өнгөрийг арилган, шүдээ бүрэн гүйцэд цэвэрлэж байх нь таныг үнэхээр сайхан инээмсэглэхэд тань туслах болно оо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20751
0 эможи
keyboard_arrow_up