ТАНД ЗӨВЛӨХӨД: Чацаргана жимсний ид шид
Чацаргана нь найрлагандаа уусах чадвар сайтай сахар / фруктоз, глюкоз/, органик хүчил, каротинойдын найрлаганд ордог VC, VE, VB1, VB2 зэрэг олон төрлийн витаминуудыг агуулдаг шим тэжээлээр баялаг жимс юм. Боловсруулаагүй жүүс нь хүний биед хэрэгтэй олон төрлийн микро элементүүд болон 18 төрлийн амин хүчлийг агуулдаг. Чацарганы жимсний жүүс нь бусад модoт жимснээс олон төрлийн найрлагатайгаараа давуу юм.
Мөн чацарганад 50 орчим зvйлийн аминдэм, биологийн идэвхт бодис агуулагддаг. Чацарганы тос зөвхөн анагаах увидастай төдийгvй олон өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Хавдрын эсрэг vйлчилгээ vзvvлдэг нь ч батлагдсан. 100 грамм тос зах зээлд 15-18 мянган төгрөгийн vнэ xvpч байна. Тийм болохоор хvн бvр гайхамшигтай энэ эмийн ач тусыг тэр бvp хvртэж чадахгvй байгаа.
Тосыг нь ингэж гаргаарай
Хураасан жимсний шvvсийг юvлэн авч, ус, чийггvй болгож хатаа. Дараа нь кофе нунтаглагч, махны машин, уур нvдvvp (модон нvдvvp болохгvй), хоолны комбайн зэргийг ашиглан жимсээ нунтаглана.
Өтгөн нухаш дээрээ бага зэрэг сайн чанарын ургамлын тос нэмнэ. Нухшаа тасалгааны хэмд 21 хоног байлгаж байн байн сайтар хутга. Дараа нь дээгvvр нь тосон тунгалаг ve тогтсон байх болно. Энэ нь чацаргана дахь бvx биологийн идэвхт бодисыг өөртөө шингээсэн байдаг. Иймд маш болгоомжтойгоор доод veэc нь салгаж аваарай. Тосоо хvрэн бараан өнгийн саванд хийж сайн таглаад харанхуй capvvн газар хадгалаарай.