Арьсыг дотоороос нь гэрэлтүүлэх 9 хүнс

2015 оны 4 сарын 17

Хүн идэж байгаа хүнсний бүтээгдэхүүн нь арьс эрүүл, өнгөлөг толигор байхад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэгдэг. Тиймээс бид энэ удаа арьсанд тустай 9 хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.  

1. Салмон загас

Салмон загас бол батгатай нүүрэнд хамгийн сайн хүнсний нэг. Омега 3 их хэмжээгээр агуулагдсан учраас чих болон хүзүү дагаж гарсан батгатай, тослог ихтэй арьсанд тохиромжтой.

2.Хушга

Хэрвээ та хуурай арьстай бол хушга хүнсэндээ хэрэглэж байвал тохиромжтой. Судлаачдын олж мэдсэнээр хушга нь цорын ганц омега агуулдаг самар бөгөөд арьсанд чийгшил өгч толигор болгодог байна.

3.Өндөг

Өндгөнд агуулагддаг амин дэм болон уураг нь арьс үрчлээтэхээс урьдчлан сэргийлж чаддаг давуу талтай. Гэхдээ шарж биш, чанаж идвэл илүү үр дүнтэй.

4.Ус

Бидэнд нүдэн доорх судаснууд тодрох асуудал түгээмэл тохиолддог. Үүнийг шийдвэрлэх   арга нь маш энгийн. Өдөрт 6-8 аяга цэвэр ус ууж   занших хэрэгтэй.

5.Амтат төмс

Амтат төмсөнд А витамин их байдаг болохоор хүнсэнд хэрэглэвэл арьс тань зөөлөн, уян хатан болно. Гэхдээ шарж болгох нь амин дэмийг нь сулруулдаг учраас жигнэх юм уу чанаж  хэрэглэвэл үр дүнтэй.

6.Чидун жимс

Чидун жимсэнд байгалийн эрдэс бодис болон витамин С,Е их хэмжээгээр агуулагдсан тул арьс өнгөлөг, гэрэлтсэн харагдахад тустай.

7.Улаан чинжүү

Улаан чинжүү нь витамин, амин дэмээр баялаг тул арьсыг маш сайн чийгшүүлж, хөгшрөлтийг удаашруулах сайн талтай байна. Өөрөөр хэлбэл үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Дашрамд дурдахад үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүд дотор нилээд дээгүүрт ордог байна.

8,Улаан вино

Архины төрлийн бүтээгдэхүүнээс арьсанд эерэг нөлөө үзүүлдэг цорын ганц нь улаан вино. Арьсан дээрх улаалт болон элдэв тууралтыг багасгах ач тустай. Мөн зүрхний хэмнэлийг сайжуурлахад эерэг нөлөө үзүүлдэг байна.

9.Хүнсний ногоо+жимс, жимсгэнэ

Нарны хэт ягаан туяанаас арьсыг тань хамгаалдаг хүнс байдаг тухай сонсож байсан уу? Дараах хүнсний ногоо болон жимс нь таны арьс нарны хэт ягаан туяанаас цочирдохоос  хамгаалж чадах гайхалтай ид шидтэй юм байна. Үүнд: Улаан лооль, спинач, лууван, тарвас, мөн манго тус тус багтаж байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдэд каротин их хэмжээгээр агуулагдсан байдаг тул арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20744
0 эможи
keyboard_arrow_up