ТА ЯМАР АРЬСТАЙГАА МЭДЭХ ҮҮ?

2015 оны 4 сарын 17

Хүний арьс 4 төрөлд хуваагддаг байна.Иймээс та доорх төрлөөс өөрийнхөө арьсыг тодорхойлж хэрэгтэй зөвлөгөөнүүдийг уншаарай….

ХУУРАЙ АРЬС

Хуурай арьс нь залуу цагт маш сайхан толигор энхрий харагддаг боловч цагийн аясаар бусад хэлбэрийн арьснаас хурдан vрчлээтэж, амархан холцруутдаг.Хуурай арьсны хувьд хамгийн чухал нь тэжээл чийгшvvлэлт байдаг учир хэрэгтэй бодисыг нєхєж байнга арчилж бай. Тэжээлийн тос байнга хэрэглэн нvvрээ угаасны дараа чийгтэй арьсан дээрээ заавал тос тvрхэж байгаарай. Тэжээлийн тосноос гадна тэжээлийн болон витаминлаг маскийг 7 хоногт 2-3 удаа тавьж болдог. Мєн тослог жин сайн нєлєєтэй. Арьсыг зєв арчилсанаар хуурай байдал нь аажмаар чийглэг болж улмаар хэвийн арьсны хэлбэрт шилжиж болдог.

ТОСЛОГ АРЬС

Тослог арьс нь гялалзсан, шар vсний нvх нь єргєссєн харагддаг. Хуурай арьсыг бодвол зузаан бvтэцтэй байдаг учир хєгшрєлт удаан явагддаг. Арьсны тослогжилт ихэвчлэн єсвєр насны vед тvгээмэл илэрдэг нь бэлгийн хєгжлийн vед єєхний булчирхайн vйл ажиллагаа идэвхжиж, тосны ялгаруулалт ихэссэнтэй холбоотой. Энэ нь батганд єртєх гол хvчин зvйл болдог. Зарим тохиолдолд арьсны тослог байдал удаан жил хадгалагддаг учир зєв арчилж сурах хэрэгтэй. Тослог арьсыг єдєрт 2-3 удаа єглєє, орой савантай бvлээн усаар угаана. Мєн усны оронд таргаар угаах эсвэл 1:1 харьцаагаар устай хольсон нимбэгний шvvсээр арчиж болдог. Нvvрээ угаасны дараа арьсыг хаттал арчиж, гэрийн нєхцєлд хийсэн єргєст хэмхний шvvс эсвэл спирт агуулсан зориулалтын тоникоор арчиж цэвэрлэнэ.

ЕРДИЙН АРЬС

Ердийн арьс нь ямар нэгэн асуудалгvй байдаг. Ийм арьстай хvнд ихэвчлэн дотоод євчлєл, бэлгийн бойжилт эсвэл буруу арчилснаас арьсны асуудал vvсдэг. Харин ердийн арьс нь мэдрэмтгий байж болдог. Ийм тєрлийн арьсыг арчлах нь цэвэрлэх, тослогийн балансыг хадгалах. Ердийн арьс нь усанд их тэсвэртэй, гэхдээ хэт их мэдрэмтгий бол сvvг 1:1 харьцаатай устай хольсон бэлдмэлээр угаавал сайн. Єглєє угаахдаа саван хэрэглэхгvй, буцалгаж єрєєний температурт хєргєсєн усаар зєєлєн шавшиж угаагаарай. Харин орой угаахдаа саван хэрэглэж болно.

ХОЛИМОГ АРЬС

Холимог хэлбэрийн арьс нь бусад арьсыг бодвол нилээд их байдаг. Ийм арьсыг арчлахад хамгийн тєвєгтэй тєдийгvй бага зэрэг хvндрэлтэй. Учир нь арьсаа хэсэг хэсгээр нь буюу хуурай, тослог арьс арчилгааны бvтээгдэхvvн зэрэг хэрэглэгддэг. Гэхдээ та ямар ч тєрлийн арьстай байсан гоо сайхны нэгэн дvрмийг марталгvй санаарай. Арьсыг нэг тєрлийн бvтээгдэхvvнээр арчлах тусам дасал болж сvvлдээ vйлчилгээ нь суларч эхэлдэг тул бvтээгдэхvvнээ сольж хэрэглэж байх нь зvйтэй.

 

 

 

 

Хүний арьс 4 төрөлд хуваагддаг байна.Иймээс та доорх төрлөөс өөрийнхөө арьсыг тодорхойлж хэрэгтэй зөвлөгөөнүүдийг уншаарай….

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/81067.html
Хүний арьс 4 төрөлд хуваагддаг байна.Иймээс та доорх төрлөөс өөрийнхөө арьсыг тодорхойлж хэрэгтэй зөвлөгөөнүүдийг уншаарай….

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/81067.html
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20743
0 эможи
keyboard_arrow_up