Батга яагаад үүсдэг вэ?

2015 оны 4 сарын 16

Батга ягаад үүсдэг вэ?
Хүний нүүрэн дээрх батга ердоо 3н үндсэн зүйлээс үүсдэг байна. Үүнд: үхмэл арьс, бактэр, илүүдэл тос.
Үхмэл арьс: бидний арьс үргэлж шинэчилэгдэж гуужиж байдаг гэтэл бид үхмэл арьсыг цаг тухайд нь гуужуулж өгөөгүйгээс шалтгаалаад арьс өнгөө алдаж мөн батгашиж эхэлдэг байна. Аль ч арьстай байсан тохирох гуужуулагч ашиглан арьсыг 7 хоногт нэг удаа гуужуулж байх н батгашилтаас хамгаалах нэг том хүчин зүйл юм.
Илүүдэл тос: Таны нүүрний төрөлөөс үл хамааран арьс өөрөөсөө тосны булчирхайг ашиглан тосоо ялгаруулсаар байдаг.Тэр тусамаа таны нүүрний арьс хуурайших үед бүрч илүүгээр тос ялгаруулдаг байна.Тос маань ялгараад гадагшилах гэсэн ч үхэжиж бохирдсон арьс тосны сүвийг бөглөж орхисоноор тос арьсны доор ялгарч энэ нь хуримтлагдаад ирэхээр батга үүсгэх гол хүчин зүйл болдог.
Бактэр: Бид хэдэн ч удаа нүүрээ угаасан бай агаар, тоос болон бохир гараараа нүүрэндээ хүрэх мөн гар утасаа нүүрэндээ наах гээд бүх зүйл нян бактэрээр дүүрэн. Ингээд бохирдсон нүүрэн дээр тосны сүв бөглөрч хуримтлагдсан тос маань бактэртэй холилдож хар батга цагаан батга, идээтэй батга гээд төрөл бүрийн батгыг үүсгэдэг.
Батга нь удамшил болоод грамоны өөрчилөлт буруу хоололт дутуу нойр гэх зэргээс мөн хамаарах нь ч байна.

Цагаан батга нь ихэвчилэн шанаан дээр гарах шинжтэй байдаг ба тосны сүв нь бөглөрсөнөөс тос нь дээш ялгарч чадахгүй хуримтлагдан бүр сүүлдээ хатаад цагаан батга болон нүүрэн дээр гардаг байна.

Хар батга нь ихэвчилэн тослог арьстай хүнд гарах гээд байдаг ба маш сайн гуужуулж нүхийг цэвэрлэж байх хэрэгтэй.Учир нь нүүрэн дээр гадагшлах боломгжгүй тос хуримтлагдан бактэртэй холилдон бохирдон хар батга үүсгээд зогсохгүй өнөөх тосны сүвийг бага багаар томсгож нүхжилт үүсэж эхэлдэг байна. Нүүрний нүх халуун усанд орох утах зэрэгт сайн онгойж өгдөг ба энэ үед сайтар цэвэрлэх боломжтой.Гэхдээ нүхийг онгойлгож сайтар цэвэрлэсэн бол заавал хүйтэн мөс тавьж агшаах нь дахин дахин бохирдож томорохоос сэргийлж өгдөг.

Мэдээж хэрээс хэтэрсэн үед мэрэгжилийн эмчид хандах хэрэгтэй ба хамаа хамаагүй зүйл хэрэглэж хайран цаг мөнгөө зарцуулахын оронд батга ягаад гарч байгааг тогтоож түүнтэйгээ тулж ажилах нь зөв юм шүү
Үргэлжлэл бий!!!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20688
3 эможи
keyboard_arrow_up