Хар толгойтой батгаас гэрийн нөхцөлд хэрхэн салах вэ?
Хэрэглэх зүйлс:
-Хүнсний скотч
-2ширхэг цэвэр алчуур
-салфитка
-вазалин
Заавар:
1)Энэхүү үйлдэлийг хийхдээ халуун усанд ороод гарч ирсэн бол илүү үр дүнтэй. Учир нь халуун тимпартурт нүүрний нүх нээгдэж басхүү бохирдолыг шахаж гаргахад хялбар болгож өгнө.
2)Хар батгатай хэсэгтээ зузаанаар вазалинаа түрхэж өгөөрэй.
3)Ингээд хүнсний скотчоо дээр нь сайтар байршуулж байгаад цэвэр 2 алчуураа халуун усаар норгож базаад скотч дээрээ 5 минут байршуулаарай. ( Халууныг нь хадгалахын тулд алчуураа сэлгээд халуун усанд базаад байж болно) Энэ үйлдэл маань хар батгыг зөөлөлж шахахад бэлдэж байгаа юм.
4)Алчуур болон скотчоо хуулж аваад салфитка ашиглан тэрхүү хэсэгийн батгыг шахаж өгөөрэй. (Нэг удаагынхаар батга сайн гарч өгөхгүй бол 2-3 удаа давтан хийх боломжтой)
5)Хэт удаан эсвэл хүчтэй шахаж шархлуулж үрэвсүүлүхээс болгоомжилоорой
6)Бүлээн усаар сайтар угаана.
7) Хамгийн сүүлд мөсөөр нүүрээ арчиж онгойсон нүхийг буцаан агшааж өгөөрэй.