Амтат кимчи дарах арга

2015 оны 4 сарын 16

Энэ удаад гэрийн эзэгтэй нартаа зориулаад амтат кимчиг гэртээ хэрхэн дарах талаар оруулж байна. Зураг, тайлбараа хараад дагаад хийгээрэй бүсгүйчүүдээ. Амттай болно гэдэгт итгэлтэй байна.

Хоёр ширхэг кимчиний байцаа, 3 ширхэг лууван, нэг том цагаан манжин, ширхэг лууван, загасны соус, сам хорхойны мах, нэг багц юм уу жууцай, халиар,  бага зэрэг гурил, бор сахар, нэг ширхэг ногоон алим, нэг ширхэг цагаан гаа,  hot pepper powder, нэг том сонгино, 1 бүтэн сармис, 2 аяга ус, тал аяга kosher давс (жирийн давс хийвэл арай бага хийгээрэй)

Хамгийн түрүүнд байцаануудаа хүйтэн усаар сайн угаана.
1. Голоор нь шууд зүсэхгүй эхлээд сүүлийг нь бага зэрэг зүснэ
2. Гараараа хоёр тийшээ татаж хуваана
3. 1 ширхэг байцааг 4 болгож хуваана

Дараа нь дахиж бүх байцаагаа усанд дүрж норгоно, хамгийн гол нь давхар болгоныг нь норгох хэрэгтэй.
2. байцааныхаа давхар болгонд давс түрхэнэ
3. үүний дараа бүх давсалсан байцаануудаа хуурай том саванд хийж тавина.  ингээд хоёр цаг гаруй байлгана. тэгэхдээ 30 минут тутамд хутгаж доор нь байгааг нь дээр нь гаргаж доор нь байгааг нь дээр нь гаргах хэрэгтэй.

Байцаагаа хоёр цаг амрааж байх хооронд жижиг саванд усаа гурилтайгаа хольж дунд зэргийн гал дээр хутгана.
1. гал дээр  байхад нь бага зэрэг хутгаж өгнө
3.Буцалсаныхан дараа бор сахараа хийнэ
4. Шууд галнаасаа аваад хөргөнө

Лууван, Цагаан манжин, Халиараа нарыхан хэрчинэ.

ногоон алимныхаа голыг аваад жижиглэн хэрчинэ.

сонгино, цагаан гаа, сармисаа нялцгай болтол нь сайн хэрчиж холино.

1.Гурилтай сахартай ус хөргөсний дараа дээрээс нь сонгино сармисны хольцоо хйинэ.  дээр нь  2 аяга hot pepper powder буюу нунтаг халуун pepper хийнэ.
2.тэгээд бүх ногоогоо нийлүүлж холиод  амтлагч хольцоо хийж бүгдийг хольж хутгана.

Бүх ногоо сонгино гурилтай хольцоо сольсоны дараа хамгийн сүүлд загасны  sauce хийнэ. ингээд бээлий өмсөж байгаад сайн хутгаарай. хэрвээ загасны соус олдохгүй бол сам хорхойн  махыг хэрчиж байгаад хийж болно.

Хамгийн сүүлд байцааныхаа давхар бүрт хольцоо сайн нялж өгнө. Ингээд хуурай саванд хадгална. хөргөгчинд хийж болохгүй.  сэрүүн харанхуй газар 2-3 хоног хадгална. Гэхдээ хийсэн оройдоо ч идэж болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20669
1 эможи
keyboard_arrow_up