Дархлаа сайжруулах үр дүнтэй 10 аргууд

2015 оны 4 сарын 10

Дархлаа бол төрөл бүрийн бактери, нян, вирусын халдварыг эсэргүүцэх чадвар бөгөөд дархлааны систем нь бидний бие организмын хамгаалалт. Хүний биеийн дархлаа нь антигенээс (хөндлөнгийн бичил организмууд, токсин, харшил үүсгэгчид) хүний биеийг тусгаарладаг.

1. Хэрэв та дархлаагаа сайн байлгая гэвэл өдөрт дөрвөөс таван ширхэг жимс идэх хэрэгтэй. Учир нь жимсэнд өвчин эсэргүүцэгч С, Е витамин, каротин маш ихээр агуулагддаг.

2. Хэзээ ч тамхи бүү тат. Тамхи татдаг хүмүүс амьсгалын замын өвчнөөр өвдөх магадлал хоёр дахин илүү байдаг. Эрдэмтдийн нотолсноор тамхи нь вирүс олшруулах нөхцөлийг бүрдүүлдэг аж.

3. Стресст автахгүй байхыг аль болох хичээх хэрэгтэй. Байнгын стресс нь дархлааны дайсан юм. Өөртөө учирсан таагүй үйл явдал, ямар нэг эвгүй сэтгэгдлээ цаасан дээр бичиж бай. Ингэх нь дархлалын системийн хамгийн чухал “Т” эсийг сайжруулдгийг эрдэмтэд тогтоожээ. Харин түүнээ давтан ярих нь хортой ажээ.

4. Биеийн тамир, спортын дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. Өдөр бүр 45 минутын турш явганаар алхах нь элдэв халдварт өвчин тусах магадлалыг тавин хувиар бууруулж өгдөг байна.

5. Сармисыг байнга хэрэглэж занших хэрэгтэй. Өндөр ач тустай энэ ургамал хамгийн олон төрлийн бактер устгадаг ажээ.

6. Дархлаа сайжруулах шинэ арга ухааны талаар сонин хэвлэлүүд байнга мэдээлдэг. Үүнээс хоцрохгүйг хичээж бай.

7. Байгалийн хосгүй бүтээл болох “мөөг”-ийг хэдэн зууны туршид дэлхий дахин ахуйн болон анагаах зориулалтын аль алинаар нь түлхүү хэрэглэсээр иржээ. Мөөгөнд агуулагдах “cytokine”, “polysaccharide” зэрэг бодисууд нь дархлааг дэмжиж, аливаа өвчнийг эсэргүүцэх чадварыг тэтгэгчид тул хүнсэндээ тогтмол хэрэглэх нь зүйтэй ажээ.

8. Өмнөд Африкаас гаралтай гэж үздэг шийгуаг жимс жимсгэний болон хүнсний ногооны аль аль төрлөөр хүнсэндээ хэрэглэдэг. Өдгөө дэлхий дээр 1200 гаруй төрлийн шийгуа байдаг гэж үздэг бөгөөд энэхүү жимс нь маш олон төрлийн амин дэмийн эх булаг болдог. Гүйцэд боловсорсон шийгуа нь анти-оксидант болон глутатионыг үлэмж агуулдаг ба энэ нь биеийг цэвэршүүлж, арьсыг чийглэг болгоод зогсохгүй дархлааг сайжруулах гол үндэс ажээ.

9. Навчит ногоон ургамлын төрөл болох байцаа нь дархлаа сайжруулахад хэрэгцээт “глутамин”-ыг ихээр агуулж байдаг бөгөөд өвөл цагт түлхүү хэрэглэх нь хамгийн тохиромжтой байдаг гэнэ. Ягаан_ цагаан, ногоон аль ч төрлийн байцааг хүнсэндээ сонгон хэрэглэх нь тухайн хоолны тэжээллэг чанарыг нэмэгдүүлээд үл барам ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжих онцгой ач холбогдолтой юм.

10. Мексик болон Америкт ургуулж эхэлсэн амтат чинжүү нь амин дэмийн баялаг бүтээгдэхүүн юм. Дэлхий дээр Мексик, Хятад улсууд нь амтат чинжүү тариалалт, нийлүүлэлтээрээ тэргүүлдэг бөгөөд улаан, ногоон, улбар шар өнгийн амтат чинжүүнүүд амин дэм “С”-гээр нэн баялаг ажээ. Томхон хэмжээтэй нэг амтат чинжүүнд 209 мг “С” амин дэм агуулагдах ба энэ нь дундаж хэмжээтэй нимбэгэнд байх “С” амин дэмийн агууламжаас даруй 3 дахин их гэсэн үг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20388
1 эможи
keyboard_arrow_up