Өглөөний нимбэгтэй ус танд тусална

2016 оны 2 сарын 22

Өглөө босоод лимонтой бүлээн ус уух нь таны эрүүл мэнддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй  уламжлалт анагаах ухаанд олон жил хэрэглэсэн шалгарсан арга юм. Иймд үзүүлэх нөлөөтэй танилцах хэрэгтэй байх.

Хүчиллэг шинж чанартай жимс хэрэглэх нь эрүүл мэндэд ихээхэн ач тустай байдаг. Тэр дундаа лимонд Витамин С болон аскорбины хүчил ихээр агуулагддаг. Лимон хэрэглэж хэвшвэл ханиад хүрэхгүй мөн дархлаа сайжирна гэдгийг хүн бүхэн мэддэг ч   өглөө бүр лимонтой ус уухын тусыг тэр бүр мэддэггүй.

Цусыг цэвэршүүлж, цусны даралтыг тогтворжуулна. Лимон нь калигаар нэн баялаг тул зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой ба толгой эргэх, дотор муухай оргихыг багасгаж цусны даралтыг тогтворжуулах ба стрессийг багасгаж амраах үйлчилгээтэй гэнэ.

Дархлааг дэмжинэ. Нимбэг нь аскорбины хүчлийг ихтэй, витамин Ц-гийн агууламж өндөртэй жимс юм. Тиймээс ханиад томуунд сайн ба дархлааг сайжруулж, төмрийн шимэгдэлтийг дэмждэг.

Биеийг цэвэршүүлнэ. Ходоодны үйл ажиллагааг дэмжиж элгийг цэвэршүүлэхээс эхлээд элдэв бактерийг устгах, цаашлаад ходоод, хоол боловсруулах эрхтний элдэв эмгэгт өртөх эрсдлийг бууруулж биед хурсан хорт бодисыг гадагшлуухах сайн талтай.

Амны хөндийг эрүүл байлгана. Лимонтой усыг мөн амны хөндийн эрүүл ахуйд сайн нөлөөтэй гэж үзэх нь бий. Буйлнаас цус шүүрэх зэрэг буйлны үрэвсэл элдэв эмгэгийн үед лимонтой ус, лимоны хальс, лимоны шүүсээр массажлах, амаа зайлах нь буйлны үрэвсэлт өвчинг намдааж, амны эвгүй үнэрийг дардаг гэнэ.

Жингээ хасахад тустай.Өглөө өлөн элгэн дээрээ лимонтой ус уух нь дээр дурьдсанчлан элгийг цэвэршүүлээд зогсохгүй жингээ хасахад тустай ажээ. Түүнчлэн лимоны шүүсийг бүлээн устай хольж зөгийн бал нэмж уух нь мөн л эрүүл мэндэд, жингээ хурдан хасахад эерэг нөлөөтэй юм байна.

Ургийн өсөлт, хөгжилд эерэг нөлөөтэй. Жирэмсэн эмэгтэйн ургийн ясны бэхжилтэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ тархины өсөлт хөгжилт болон мэдрэлийн эсүүдэд эерэг нөлөөтэй гэнэ. Нэг ширхэг лимонд агуулагдах кали нь 48.3%, кальци 29.9%, фосфор 11.1% ба магни 4.4% буюу хамгийн өндөр агууламжтай тул байнга хэрэглэж заншвал зохих амин дэмүүдийн нэг юм.

Таны гоо сайханд  чухал . Лимон бол байгалийн гаралтай хүний биед нэн хэрэгцээт амин дэмүүдийг агуулсан гайхалтай жимс бөгөөд лимонтой усыг тогтмол ууснаар арьсны үхэжсэн эд эс сэргэж, яр шархлаа анихаас гадна С амин дэмийн агууламжаар баялаг тул үрчлээтэхээс сэргийлж, хар батга, хөгшрөлтийн эсрэг тэмцэх сонгодог бүтээгдэхүүн ажээ. Түүнчлэн сэвх толбыг бүдэгрүүлж, үснийхээ өнгийг өөрчилж мөн сэргээхэд хэрэглэдэг байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20299
0 эможи
keyboard_arrow_up