2015 оны хавар, зуны загварын чиг хандлага
Охид, бүсгүйчүүдийн маань хувьд хавар зуны улиралд хамгийн сайхан хувцсаа өмсч гоёдог билээ. Мөн охид,бүсгүйчүүд дор бүрнээ хамгийн гоё үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг шүү дээ. Тэгвэл та бүхэндээ энэ жилийн холливудын хавар зуны өдөр тутмын даашинзны загварын чиг хандлагыг танилцуулах гэж байна. Гол нь цэвэрхэн, халдашгүй харагддаг цагаан өнгө энэ зуны тренд ядаж шүүгээндээ нэг ч гэсэн цагаан даашинз байлгах хэрэгтэй болов уу. Өнгөрсөн жилийн хувьд урт даашинз сонгож байсан бол энэ жил богино даашинз таны зуны гангараа болох нь. Жижиг цэцгэн хээ үеэ өнгөрөөж,том том цэцгэн хээнүүд 2015 оны зуныг өнгөлөх нь.Тарган харагдана гэж айлтгүй материал хэлбэрийг нь зөв сонгож чадвал галбирыг тань илүү сайхан харагдуулах болно.