Таны эрч хүч буураад байна уу? Тэгвэл эдгээр хүнсийг хэрэглэхийг зөвлөе
Хүн хангалттай унтах замаар л бие организмдаа амралтыг авчирдаг. Хааяа унтаж чадахгүй хөрвөөх эсвэл ид ажиллах үед нойр хүрэх үе элбэг тохиолддог шүү дээ. Тэгвэл энэ бүгд та бидний хэрэглэж буй хүнснээс ихээхэн хамаардаг гэдгийг мэдэх үү. Ингэд та бүхэндээ нойрсуулагч болон сэргээгч хүнсүүдийг танилцуулж байна.
Сэргээгч хүнсүүд:
Халуун амтлагчтай хоол
Хааяа солонгос хоол эсвэл халуун амтлагчтай хоол идэх сайхан. Гэхдээ яг тайван нойрсох үеэр тийм ч сайхан санагдахгүй л болов уу. Шөнөжин хонь тоолж хэвтэхийг хүсээгүй бол халуун ногоотой хоол эртхэн идэхийг бодоорой.
Утсан мах
Үйлдвэрийн аргаар боловсруулсан буюу утсан мах махан бүтээгдэхүүнд их хэмжээний тирамин буюу хүний тархийг сонор соргог байлгадаг хүчтэй сэргээш бодис агуулагддаг. Тэгээд ч утсан мах хэзээ ч эрүүл хүнсний тоонд орж байгаагүй билээ.
Сүүн шоколад
Цагаан шоколаданд тирозин гэж бодис агуулагддаг. Тэр чигээрээ сэргээш гэж хэлж болно. Тиймээс та улам л сэргэнэ гэсэн үг.
Хүн орхоодойн цай
Ихэнх ургамлын цай алжаал тайлах үйлчилгээтэй байдаг. Гэхдээ та унтахыг хүсэж л байгаа бол хүн орхоодойн цайнаас л холхон байгаарай. Энэ цай нойр сэргээх, даралт ихэсгэх нөлөөтэй болохыг судлаачид тогтоожээ.
Энержи ундаа
Унтаж чадахгүй байгаагийн бас нэг шалтгаан бол хааяахан уудаг энержи ундаа. Энэ төрлийн ундаанд кафеинаас гадна зүрхний цохилт, цусны даралт ихэсгэх үйлчилгээтэй таурин гэх амино хүчил агуулагддаг.
Нойрсуулагч хүнсүүд:
Алмонд самар
Хэдэн ширхэгийг идэхэд л нам унтаад өгнө. Энэ самранд даралт бууруулуух, зүрхний хэмийг жигд байлгах нөлөөтэй бодис агуулагддаг.
Зөгийн бал
Хүний бие организмыг сэргээх үйлчилгээтэй орексин гэх бодис байдаг. Энэ гайхалыг нь дарах тушаалыг тархинд өгдөг зүйл зөгийн баланд агуулагддаг аж. Гэвч анхааруулах зүйл бол зөгийн балыг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Унтахынхаа өмнө нэг халбагыг найруулж уухад л болно.
Гадил
Гадил нь магни болон калиар баялаг байдаг. Тэгвэл эдгээр эрдэс маань булчин суулгахад гол үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн бананд агуулагдах В6 витамин нь триптофаныг серотонин болгон задалдаг учир банана нь хүнийг унтуулах үйлчилгээ илүү хүчтэй үзүүлдэг.
Ургамлын гаралтай цай
Ургамлын гаралтай цайнд хүний биеийг амраах тайван унтуулах үйлчилгээтэй байгалийн гаралтай бодис тоолохын аргагүй олон байдаг. Хүчтэй тайвшруулах үйлчилгээтэй. Хар шоколад Та дуртай үедээ хар шоколад санаа зоволтгүй идэж болно. Цагаан буюу сүүн шоколад сэргээх үйлчилгээтэй бол хар шоколад эсрэгээрээ тайвшруулж амраах үйлчилгээтэй байдаг.
Дэлгэрэнгүйг: http://miss.mn/102510.html