Эр хүнд "чухал" амин дэмүүд

2015 оны 4 сарын 08

Нас ахих тусмаа янз бүрийн шалтгаанаар эрчүүд эмч дээр орох шаардлагатай тулгардаг. Тэгвэл энэ асуудлаас урьдчилан сэргийлж  амин дэм, эрдэс бодисыг шингээж өгөх хэрэгтэй болдог. Иймд дараах амин дэмүүдийг эрчүүд байнга хэрэглэж байх хэрэгтэй юм байна.

Витамин C - Хөвчрөлтийг сайжруулна, түрүү булчирхайн үрэвслээс хамгаална
Цусны эргэлт сайн байж гэмээнэ хөвчрөлт хангалттай явагдана. “Нэн эмзэг” хэсэгт очих цусны судсууд нээгдэж, харин түүнээс гарах венийн судсууд хаагдсанаар эрхтэн чанга, хатуу, “мөддөө буухааргүй” болдог юм.

Фолийн хүчил - Үргүйдлээс сэргийлнэ
Энэхүү нэн хэрэгцээт хүчлийн хоол хүнснээс авдаг төрлийг нь фолат гэдэг бол хүний гараар бүтсэнийг нь фолийн хүчил гэж нэрлэдэг. Төрөлтийн гажигаас урьдчилан сэргийлдэг нь тогтоогдсон учир 1996 оноос хойш “АНУ-ын хоол, эмний зохицуулах хороо” фолийн хүчлийг паста, өглөөний хоол, гурил зэрэгт нэмэлтээр оруулах журам гаргасан байдаг.

Карнитин болон Витамин E – Үргүйдлээс сэргийлнэ
Карнитин яг ч витамин биш л дээ. Гэхдээ өөхийг энерги болгон хувиргагч карнитин спермийн хөдөлгөөнийг идэвхжүүлэх чанараараа Е амин дэмээс ч илүү өндөр үр нөлөөтэй байж магадгүй хэмээн эрдэмтэн судлаачид үзээд байна. Карнитинийг эрчүүд хоол хүнснээсээ нэмэлтээр авах амин чухал шаардлагагүй.

Ниасин (B3 витамин) - Бэлгийн сулралаас хамгаална
Энэ амин дэм нь сексийн гормоны үйлдвэржилтийг нэмэгдүүлж, цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Цусны эргэлт ор хөнжлийн асуудалд хэчнээн чухал болох талаар бид дээр өгүүлсэн дээ? Мөн нойрыг зохицуулж, бэлгийн сулралаас хамгаалах ач холбогдолтой. Хүрэн манжин, улаан мах, сүү зэрэг хүнсэнд ниасин хангалттай хэмжээнд агуулагддаг.

К2 витамин-Түрүү булчирхайн үрэвсэл, хавдраас сэргийлнэ
К2 витамины хорт хавдрын эсрэг үзүүлэх эерэг үйлчлэлийг олон жилийн өмнөөс баталсаар ирсэн. Элэг, уушги, хөх, ходоод, амны хөндийн зэрэг бүхий л төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд бууцай, цэцэгт байцаа, бөөрөнхий байцаа, буржгар байцаанд хамгийн их агуулагддаг К2 витаминыг өргөн хэрэглэхийг эмч нар зөвлөдөг.

Харин юу идэж болохгүй вэ?
Эхнэрүүдэд аминчлан захья. Хайртынхаа бэлгийн амьдралыг насан туршид нь хэвийн, эрүүл байлгая л гэж бодож байгаа бол хүнсний дэлгүүрт ороод шарсан төмс битгий ав. Дахин боловсруулсан бүтээгдэхүүнүүд, түргэн хоолны өндөр хэрэглээ нь цусны эргэлт, ерөнхий дархлаанд муугаар нөлөөлж хамаг асуудлын үндсийг тавьдаг юм шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20269
1 эможи
keyboard_arrow_up