Линз хэрэглэхэд анхаарах зүйлс
Сүүлийн жилүүдэд контакт линз хэрэглэгчдийн тоо түүний чанар болон төрөл сонголт илүү сайжирсанаар хэрэглээн нь өсөж байна. Ажил дээрээ, тоглохдоо, болзоондоо гээд хаана ч зүүж болох линз хэмээх жижиг зүйл нь нүдний шилийг бүрэн орлох хэрэглээ болоод байна.
Тохирсон линзээ сонгохын тулд нүдний эмч, мэргэжсэн хараазүйчийн үзлэгт хамрагдах шаардлагатай гэж мэргэжлийн эмч нарын зөвлөж байна. Мөн линзийг зүүх болон авахдаа маш нарийн ажиллагаатай харьцах хэрэгтэй. Хайнга бохир хандсанаас болж олон төрлийн үрэвсэл, нүдний өвчин үүсдэг. Мөн хүн төрөлхтөн өргөн хэрэглэх болсон учраас чанартай чанаргүй, үйлдвэрлэсэн газар нь тодорхой бус линз ихээр гарах болсон билээ. Тиймээс та линз хэрэглэхэд дараах зүйлүүдэд анхаарах хэрэгтэй. Үүнд:
Линзийг савнаас нь гаргахад
- Савалгааг нүхэлсэн шугамны дагуу нугалаад линзний 2 савыг салгах.
- Хуванцар саван дээрх хатуу бариулаас нэг гараараа, тугалган тагнаас нөгөө гараар барьж, линзний савнаас тугалган тагийг хуулах. Савны хурц ирмэгэнд гараа гэмтээхээс болгоомжлох.
- Долоовор хурууныхаа үзүүрт контакт линзийг наалдуулсаны дараа савнаас гаргаж ирэх.
Линзийг оруулах
- Линзийг долоовор хуруун дээрээ байрлуулаад нүдний доод зовхийг гарын дунд хуруугаар доош нь дарах. Нөгөө гарын долоовор хуруугаар дээд зовхийг өргөх. Нүдээ аль болох том нээх.
- Нүдний эвэрлэг бүрхэвч нүдний голд байрласан байгааг шалгахын тулд толинд харах. Линзийг нүд рүүгээ ойртуулж толинд харангаа нүдэндээ болгоомжтой байрлуулах.
- Линз таны нүдний эвэрлэг бүрхэвчинд байрласны дараа долоовор хуруугаа зөөлөн авах. Дараагийн алхам нь доод зовхийг дарж буй хуруугаа авсаны дараа дээд зовхийг өргөж буй хуруугаа авах.
Линзийг авах
- Дээшээ харангаа нүдний доод зовхийг дунд хуруугаараа зөөлөн дарах. Долоовор хуруугаа ашиглан линзийг доош нь гулсуулах замаар эвэрлэг бүрхэвчнээс салгах.
- Үүний дараа линзний доод хэсгээс долоовор хуруу болон эрхий хурууны өндөгөөр зөөлөн хавчиж линзийг нүднээсээ салгах хэрэгтэй.
- Нүдээ гэмтээхгүйн тулд хумс болон хурууны үзүүрээр нүд рүү шууд хүрэхгүй байх.
- Хэрвээ линз гарч ирэхгүй байвал нүдээ хэд хэдэн удаа анивчсаны дараа дахин оролдох.
Линзийг арчлах (Нэг удаагийн линзнээс бусад линзинд зориулав)
Forest Leaf линзний уусмалыг хэрхэн ашиглах. Контакт линзэнд хүрэхээс (оруулах, авах) өмнө гараа маш сайн савандаж угаахыг үргэлж санаж байх хэрэгтэй.
Линзийг цэвэрлэх. Зөөлөн линзийг нүднээсээ салгаж аваад гарын алган дээрээ байрлуулах. Forest Leaf-ээс нэлээн хэдэн дуслыг дусаасны дараа линзний 2 талыг багаар бодоход 10 секунд зөөлөн үрэх.
Линзийг угаах.Линзийг цэвэрлэсний дараа хангалттай хэмжээний Forest Leaf-ээр линзний 2 талыг угаах. Линзний гадаргуу дээр ямар нэг гадны жижиг зүйлүүд үлдсэн эсэхийг сайтар шалгах. Хэрвээ тийм байвал Forest Leaf-ийг ашиглан гадны жижиг зүйлийг алга болтол угаах хэрэгтэй.
Ариутгах болон хадгалах. Линзний савыг Forest Leaf-ийн уусмалаар дүүргэсний дараа линзийг савны ёроолд ортол хийнэ. Савны тагыг маш сайн таглаад линз уусмалд бүрэн дэвтэх хүртэл хамгийн багадаа 4 цаг байлгах хэрэгтэй. Линзийг хэрэглэхийн өмнө Forest Leaf-ийг ашиглан линзээ угаахыг байнга санаж байх хэрэгтэй. Линзийг савнаас нь гаргасны дараа савыг байнга хоосолж байх хэрэгтэй. Савны дотор талыг Forest Leaf-ийг ашиглан маш сайн угаасны дараа саваа хатаах хэрэгтэй.