Сайхан харагдахын тулд биендээ тохирсон хувцас өмсөөрэй

2014 оны 4 сарын 24

Охид бүсгүйчүүд өөртөө зохисон хувцас өмсөж өөртөө итгэлтэй алхдаг бол зарим эмэгтэйчүүд өөртөө тохирсон хувцас өмсөж сонгож чаддаггүйгээс болж зохицолгүй харагддаг байна. Тиймээс биеийн харьцаандаа тохирсон хувцас өмсөхийг Амука нь зөвлөж байна.

Том мөр, өргөн цээжтэй бол бариу өмд, бариу банзал огтхон ч зохихгүй гэдгийг санаарай.  Бас өргөн ханцуйтай цамц улам өргөн харагдуулах тул өмсөх хэрэггүй юм шүү. Тиймээс “реглан” буюу (шувтан) оёдолтой, V хэлбэрийн задгай энгэртэй зөөлөн материалаар хийсэн цамц, даашинз сонговол хамгийн зөв алхам болно. Түүнчлэн хүзүүний урт зүүлт, ороолт таны өргөн мөр, цээжийг нууж өгдөг гэдгийг санаарай.

Хавчиг цээжтэй бол өргөн ханцуйтай, энгийн оёдолтой, хөндлөн хээ, тод өнгийн хээ зураас бүхий цамц тохиромжтой гэнэ.  Харин өргөн моодний өмд, банзал өмсөх хэрэггүй.

Хөх томтой бол хар бараан өнгийн, эрэгтэй оёдолтой, гүн, задгай энгэртэй цамц маш сайхан харагдуулдаг аж. Эрэгтэй загварын цамц гэсний учир нь том хөхийг жижиг харагдуулахын зэрэгцээ илүү эмэгтэйлэг төрхтэй болгодог байна. Мөн бариу өмд өмсөөд зүүлт зүүчихвэл бүр ч дур булаам харагддаг гэнэ.

Жижиг хөхтэй бол энгэртээ том жижиг халаас бүхий цамц өмсвөл зохино.  Мөн бэлхүүсээрээ бариу дээгүүрээ хөвсгөр цамц таны хөхийг том болгож харагдуулна.

Урт цээжтэй бол богино хантааз бас цамц өмсөхөд л болно. Богино банзал, намхан өсгийтэй шаахайг өмсөхийн хэрэггүй юм шүү.

Цээж богино бол урт цамц, богино банзал таныг гайхалтай сайхан харагдуулж чадна гэдэгт итгээрэй.  Бас өндөр өсгийтэй шаахай тун дажгүй гэдгийг санаарай.

Өргөн бэлхүүстэй бол бэлхүүсний дээгүүр эсвэл доогуур оёдолтой даашинзийг сонгох нь зөв юм. Түүнчлэн урт ноосон цамц бас дажгүй бөгөөд өргөн бүс, богино хантааз, хуниастай банзал өмсөж болохгүй.

3Өргөн таазтай бол трапец хэлбэрийн дээгүүрээ бариу, доошоо өргөссөн шулуун босоо хээтэй банзал таны таазны өргөнийг багасгаж өгдөг юм. Бас шулуун загварын даашинз, өмд цамц ч муугүй сонголт болох болно. Мөн тод өнгийн, том том хээтэй, дөрвөлжин оёдолтой, нимгэн даавуун хувцсыг сонговол зохимжгүй байх болно гэдгийг анхаар.

Богино хөлтэй бол бэлхүүсээс доошоо аль болох нэг ойролцоо өнгийн хувцас сонгож өмс. Гутлын хоншоор шүргэсэн урт өмд гайхалтай сайхан харагдуулна. Даашинзын хувьд бүсэлхийнээс дээгүүр оёотойг сонгон өмс. Намхан бус дунд зэрэг, өндөр өсгийтэй гутал өмсөөрэй. Алаг эрээн торгон оймс хэзээ ч битгий өмсөөрэй.

Бүдүүн махлаг хөлтэй бол өргөн банзлыг өндөр өсгийттэй хослуулж өмс.Ингэхдээ торгон оймсныхоо өнгийг гуталтайгаа хослуулах хэрэгтэй шүү.

Том, махлаг биетэй бол тансаг, нарийн оёдолтой хослол өмсвөл гайхалтай харагдах болно. Харин хэт бариу, сул нэлмэгэр аль аль нь зохимжгүй.

Туранхай жижиг таазтай бол олон хуниастай банзал, тод хурц өнгийн хээ хуар бүхий өмд цамц тун сайхан зохино.

Намхан, туранхай бол тансаг бүс даавуугаар хийсэн бие барьсан нэг өнгийн даашинз, өмдний хослолыг өндөр өсгийтэй шаахайтай хослуулан өмсөөрэй.

Өндөр туранхай бол босоо зураас, хээ хуартай хувцас таныг улам ч өндөр харагдуулдаг. Тиймээс бүсэлхийнээс доош эсвэл дээшхи хувцасны өнгө эрс өөр байх нь зүгээр шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2015
0 эможи
keyboard_arrow_up