Яаж хурдан шивж сурах вэ?

2015 оны 4 сарын 06

Компьютер хэрэглэх үед хамгийн их цаг үрдэг зүйл бол гараар шивэх үйлдэл. Эхлэн суралцагч ихэнх хүн 2 хуруугаараа тоншиж шивэх, гаран дээрх үсэг рүү харах зэрэг буруу зуршилтай байдаг. Энэ нь таны алтан цагаас үрдэг. 2 хуруугаараа маш хурдан бичдэг хүмүүс байдаг. Гэвч үнэн хэрэгтэй 2 хувуугаар их хурдан шивж байгаа мэт сүртэй харагддаг ч 10 хуруугаар шивэх хурднаас хамаагүй удаан байдаг. http://www.powertyping.com/qwerty/lessonsq.html хаягаар ороод хичээлийг дагаж хийгээд өөрийн хурдыг шалгах боломжтой юм байна.
Яг одооноос 10 хуруугаар шивж сураарай. Энэ нь ямар нэгэн дамжаанд яваад хэдэн сар болоод байх зүйл биш бөгөөд 7 хоног өөрийнхөө компьютер дээр давтахад л та үр дүнг нь мэдэрч эхлэх болно. Энэ нь таны компьютер дээр суух ажлыг илүү хурдан, таатай болгож чадна. Ердөө л энгийн нэгэн рефлекс юм. Нэгэнт рефлекс тогтчихсон тохиолдолд та бичиж байгаагаа өөрөө ч мартчихсан сууж байх болно. Бас тоглож байхад л энэ бүхэн тогтоно.
Гол анхааруулах зүйл бол хэзээ ч компьютерынхаа гар руу харж болохгүй. Зөвхөн дэлгэцээ харж байх явдал шүү. Эхнээсээ буруу рефлекс тогтчихсон бол арилгах л хэрэгтэй.

1. Бэлтгэл: Юуны өмнө дэлгэц рүүгээ хараад гараа компьютерынхаа гаран дээр байрлуулаарай. F, J үсгүүд дээр бяцхан товгор байдаг бөгөөд 2 гарын долоовор хуруунууд эдгээр үсгийг гар руу харалгүй дэлгэц рүү харж байхдаа тэмтэрч олоод дээр нь байрлаж сурах хэрэгтэй. Оролдоод үз дээ. Хэд хэд оролдоод л аяндаа сурчихна.

2. Байрлал: үсэгнүүдийн байрлалыг хуруу бүрт оноож өгдөг. Үүнийг эхэндээ цээжлээд дэлгэц рүүгээ харахгүй давтах хэрэгтэй. Харин аяндаа энэ нь рефлекс болоод сүүлдээ юу ч бодолгүй бичих үгээ бодоход л хуруунууд чинь өөрийн мэдэлгүй тэдгээр үсэгнүүдээ дардаг болчихно. Гэхдээ эхнээсээ буруу үсэг, буруу зуршилтай болж болохгүй шүү. Рефлекс болгохын тулд байнга давтах л хэрэгтэй.


Бэлтгэл байдалд хуруунууд саарал дөрвөлжин дэх үсгүүд дээр байрлах бөгөөд шаардлагатай үсгүүд рүү шилжиж дараад буцаад байрлалаа эзлэнэ. Жишээ нь: Зүүн гарын долоовор хуруу F үсгэн дээр байрлаж байгаад Т үсэг дараад буцаад F үсгэн дээр очно гэсэн үг. Мэдээж RT үсгийг дараалуулж бичих үед бол шууд энэ 2 үсгээ дарсны дараа F oчих нь ойлгомжтой байх.


Зураг дээр харагдаж байгаагийн дагуу долоовор хуруу тус бүрт 6 үсэг 4 тоо, бусад хуруу бүрт 3 үсэг 1 тоо, нэмэгдээд зарим хуруунд нэмэгдэл товчлуурууд, хоёр гарын эрхий хуруунуудад Space Товчлуур ноогдож байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
20142
3 эможи
keyboard_arrow_up