Бүсгүйчүүд 28 насандаа жинхэнэ сексийн амтыг мэдэрч эхэлдэг
Европын социологичид янз бүрийн насны 2000 эмэгтэйгээс судалгаа авч үзэхэд энэхүү гайхамшигтай хүйсийнхэн маань 28 насандаа жинхэнэ секси байдлаа бүрэн дүүрэн мэдэрдэг гэжээ. Энэ л насандаа бүсгүйчүүд өөрсдийн биеийн галбир, нүүр царайны дүр төрхөд сэтгэл хангалуун болдог аж.
Ганц дутуу юм нь өөртөө итгэх итгэл ба энэ нь 32 насандаа оргил үедээ хүрч секси байдлыг орлож эхэлдэг байна.
Социологичид мөн өөрийн нүдийг хамгийн давуу талаа гэж бүсгүйчүүд үздэг тухай мэдээлжээ. Тэрээр асуулгад оролцогчдын 23 хувь нь үүнд саналаа өгсөн бол 20 хувь нь өөрийн хөхийг гэж тооцсон байна. Гуравдугаар байранд өөрийн оюун ухааныг хамгийн гол зэвсгээ гэж 13 хувь нь үзжээ. Хөл хамгийн асуудалтай эрхтнээр тодорч, бүсгүйчүүдийн 41 хувь нь түүнийг өөрчлөх хүсэлтэйгээ илэрхийлсэн аж.