Хайр сэтгэлд хэрхэн амжилт гаргах вэ?
Хэдхэн хоногийн дараа, магадгүй маргааш та болзоонд очих болжээ. Түүнийг өөртөө татах, үгүйдээ л гэхэд таны тухай түүнийг байнга санаашран дурсахаар болгох хэрэгтэй. Үүний тулд:
Бүсгүй та үлгэрт гардаг гүнж,том компанийн захирал, саятны хайртай гэргий, теле од эсвэл үнсгэлжин охины тухай юу ч хамаагүй унш.
Таалагддаг гэрэл зургуудаа харж байх. Энэ гэрэл зургууд ямар ч сэтгүүлийн хавтасыг чимэглэж чадах байсан гэдэгт итгэ
Хамгийн аятайхан толийг сонгож авч зөвхөн тэр толиндоо л харж бай
Эрүүл ахуйн дэглэмийг чанд баримтал. Үр дүн нь таны толинд тун удахгүй харагдах болно.
Гоёлын дэлгүүрт очоод хамгийн гоё загваруудаас нь өмсч үз.
Өөртөө цэцгийн гоёмсог баглаа бэлэглээрэй.
Таны оронд Монро,Кдаудиа Шиффер болзоонд очиж байна гэж төсөөл.
Таны бишрэлийг төрүүлж байсан гоёлын хувцасаа үзэгдэхүйц газар өлгө.
Таны шохоорхолыг татдаг ч зүүж чаддаггүй байсан чимэг зүүлтээ зүү.
Хувь заяаг тань эргүүлсэн болзооныхоо дараа найз бүсгүйдээ тэр тухай ярьж байна гэж төсөөл
Усанд орохдоо ч, хувцасаа өмсөхдөө ч ертөнцийн хамгийн сайн сайхан юмыг хийж байгаа мэт удаан хий
Хөгжилтэй дасгал хийхдээ өөрийгөө өндөр зэрэглэлийн гимнастигч бүсгүй гэдгээр төсөөл
Тааламжгүй сэтгэл хөдөлөөс зайлсхий. Найзынхаа домог болсон гэр бүлийн зовлонгийн тухай яриаг түр ч болов тасал
Дурсгалт үйл явдлуудыг санаж яв. Эрчүүдтэй танилцаж байсан хөгтэй хөгжилтэй явдлууд, үдэшлэг гээд л ганы ойр орчинд болж өнгөрсөн үйл явдлыг сана.
Үнэтэй сайн гоо сайханы салонд ор
Нүүр царайгаа будахдаа зоригтой туршлага хий. Эхлээд хувь заяаг эргүүлэгч эмэгтэйг, дараа нь сээтэгнүүр, хөгжилтэй бүсгүйг зур.
Болзоондоо аль тохиромжтой нүүр царайг сонго.
Эрүүл агаарт их алхаж, унаанд суухгүйг хичээ.
Юу ч хийхгүй дэмий цаг нөгцөөхийг өөртөө хааяа ч гэсэн зөвшөөрч бай.
Сайн унтаж амар. Таны нүд гэрэлтэж байх болно.
5-с доошгүй маягаар үсээ янзалж самнасны эцэст өөрт тохирохыг сонго.
Шалтгаангүй байсан ч аль болох их инээ.
Хүнд харуулахыг хүсээгүй ч гэсэн дур булаам дотуур хувцас авч өмсөөрэй,тэр хувцасаа өмсөөд өөрийнхөө сайхныг харж бай
Болзоонд авч явах цүнх тань дээд зэргийн эмх цэгцтэй байх хэрэгтэй
Сүүлийн 2 жилд хэрэглэж байсан бүх сүрчгээ сана. Шинэ юм гэдэг удаан мартагдсан хуучин зүйл байдаг
Болзооны үеэр тохиолдож болох азгүй тохиолдолыг бодож бэлтгэлтэй бай. Даашинзны цахилгаан эвдрэх, хэтэвчээ мартах зэрэг
Өөртөө олон янзын тодорхойлолт олж, өдөрт олон дахин давтан хэл
Болзоондоо яаралгүй бэлд.Гэхдээ дуртай хөгжимөө хамгийн чанга дээр нь тавь. Хөгжмийнхөө аянд яагаад хоцорсон тухайгаа хэлэх гайхалтай шалтгаан бодож ол
Хувцсаа өмсч дууссаны дараа гүйж,харайж янз бүрийн хөдөлгөөн хий. Таны сонгосон хувцас биеийг тань барьж,үрчийж, тайлагдаж ер нь саад болох ёсгүй.
Гарахаасаа нэг минутын өмнө танд атаархдаг бүсгүй рүүгээ утасдаж,өөртэй нь ойрд уулзаж чадахгүй, галзуурсан дурлалтай учирсанаа хэлж болно
Замдаа таарсан эрчүүдийн сонирхсон, цэгнэсэн, биширсэн ямарч харцыг зоригтой угт
Сайн уу гэсэн үгний оронд огт өөр санаанд оромгүй үг сонсоно гэж бэлд
Тэр үгийг сонсоод түүнийг байх ёстой үг юм шиг л хүлээж ав. Хамгийн гол үгс хэлэгдээгүй байна. Ялалт дөнгөж эхэлж байна.
Ийм зөвөлгөөнүүд байна. Уншигч авхай та хэрэгтэй гэснийг нь сэтгэлдээ тунгаан бодно буйзаа.