21-р зууны эмэгтэй ямар байх ёстой вэ?
2. Компьютерийн крилл, англи үсгийн аль альнаар нь хурдан шивдэг, өдөр тутмын хэрэглээний программууд /Word, Excel, Powerpoint г.м/ дээр гарынхаа үзүүрээр ажиллаж сурсан, интернетээс хүссэн бүхнээ олж чаддаг эмэгтэй.
3. Тодорхой хэмжээний феминист үзэлтэй, өөрийнхөө эрх ашгийн төлөө үг дуугарч чаддаг нэгэн.
4. Маргалдахдаа хүртэл шалдар булдар зовлон тоочиж өөрийнхөө үнэ хүндийг унагахын оронд гарцаагүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүй баримт өгүүлж эсрэг талаа ялж чаддаг эмэгтэй бол 21-р зууных.
5. Мөнгөө олдсоны хирээр үрэлгүй жаахан ч болов хэсгийг нь “үржих хөрөнгө” болгодог нэгэн.
6. Заавал эр хүний тусламжгүйгээр өөрөө мэдээд асуудлыг зохицуулчихдаг биеэ даасан хүчирхэг бүсгүй.
7. Флиртийн урлагт их бага хэмжээгээр суралцсан, амьдралдаа ашиглаж чаддаг эмэгтэй. /Flirt бол зөвхөн эрчүүлтэй сээтэгнэх биш, биеийн хэлэмж, үг яриагаараа харилцагчаа өөрийн талд оруулах чадвар юм./
8. Ардчилсан үзэлтэй ээж бол сонгодог утгаараа 21-р зууны эмэгтэй.
9. Эрүүл хооллох ухааныг эзэмшсэн, хортой зүйлсээс зоригтойгоор татгалзаж, өөрөөсөө тусгаарлаж чаддаг сэтгэлзүйн хувьд дархлаатай эмэгтэй.
10. Өөрийнхөө юунд хамгийн авъяастай, чадвартай гэдгээ мэдэж түүнийгээ ашиглан амжилт олдог эмэгтэй.
11. Үнэ цэнэтэй байх хамгийн чухал гэдгийг санаарай