Нүүрний хэлбэртэй тохируулан нүдний шилээ сонгох нь

2015 оны 4 сарын 04

Эмэгтэй хүний гоо сайхан, ихэмсэг байдлыг илэрхийлдэг нарны шилний сонголт төгс байх хэрэгтэй. Өөрт зохиогүй л бол хичнээн үнэтэй байлаа гээд нүдний шил сайхан харагддагүй. Тиймээс сонголтоо хийхээсээ өмнө дараах зөвлөгөөг уншаарай.

Нүүрний хэлбэр: Дугуй 

Дүүрэн духтай, дугуй эрүүтэй, нүүрний өргөн болон өндрийн хэмжээ нь ижил хүмүүс ийм нүүрний хэлбэртэй хүмүүсийн тоонд багтана. Өнцөг бүхий хүрээтэй нүдний шилийг өөрийнхөө сонирхолд нийцүүлэн сонгоорой. Ийм нүүрний хэлбэртэй хүмүүст тэгш өнцөгт буюу хэвтээ чиглэлийн шил илүү зохидог. Учир нь ийм шил дугуй царайг илүү урт, гонзгой хэлбэртэй харагдуулдаг. Мөн зөвхөн дээд хэсгээрээ хүрээтэй шил зохино. Жесон Александр, Кристина Ричи, Камерон Диаз нар ийм нүүрний хэлбэртэй хүмүүсийн тоонд багтана.

Нүүрний хэлбэр: Зуйван 

Ийм царайтай хүмүүст бүх төрлийн шил сайхан зохидог. Тэр дундаа дөрвөлжин хэлбэртэй шил илүүтэй зохино. Өөрийн сонирхол, стилээс хамаараад шилнийхээ хүрээг зөв сонгох хэрэгтэй. Жулиа Робертс, Адриан Брөүди зэрэг одууд ийм нүүрний хэлбэртэй хүмүүсийн тоонд багтана.

Нүүрний хэлбэр: Гонзгой 

Шанаа нь нүүрнийхээ дээд хэсэгт байрласан, урт хамартай нүүрний ерөнхий хэлбэр уртаашаа чиглэлтэй хүмүүс багтана. Тиймээс өргөн хүрээтэй нүдний шил сонгох хэрэгтэй. Энэ нь нүүрний хэлбэрийг богиносгож харагдуулдаг. Мөн шилний хэмжээ нь аль болох өргөн байх хэрэгтэй. Сара Жессика Паркер, Дензел Вашингтон нар ийм нүүрний хэлбэртэй хүмүүсийн тоонд багтана.

Нүүрний хэлбэр:  Ромбо 

Ийм царайтай хүмүүс ихэвчлэн хоёр нүдний хоорондох зай ойрхон, дух, эрүүний хэмжээ жижиг, шанаа хэсгээрээ өргөн байдаг. Тэдэнд дээд хэсгээрээ хүрээтэй, мууран шил сайхан зохино. Мөн зуйван хүрээтэй шил тэдний нүүрний хэлбэрийг засаж харагдуулдаг. Харин хүрээгүй шил шанааны ясыг бүдгэсгэж харагдуулдаг. Нарийхан хүрээтэй шил ойрхон нүдийг улам тод болгож харагдуулдаг тул сонголтоо хийхдээ анхаарах хэрэгтэй. Мадонна ийм нүүрний хэлбэртэй.

Нүүрний хэлбэр: Зүрхэн

Ийм нүүртэй хүмүүс өргөн дух, шанаатай, нарийхан жижиг эрүүтэй байдаг. Нарийхан дугариг хүрээтэй шил духны өөг далдална. Мөн нарийн гартай шил тохиромжтой. Энэ нь шанааны өөг засч харагдуулдаг. Харин янз бүрийн хээ, чимэглэл, шигтгээтэй гартай шил шанааг улам өргөн харагдуулдаг тул үүнээөс татгалзах хэрэгтэй. Женнифер Анистон, Хэйли Бэрри нар ийм нүүрний хэлбэртэй.

Нүүрний хэлбэр: Дөрвөлжин

Ийм царайтай хүмүүс ихэвчлэн эрүүний яс томтой, өргөн духтай байдаг. Зуйван, дугуй хүрээтэй шил сайхан зохьдог. Мөн эрвээхий хэлбэрийн шил зохих нь бий. Харин дөрвөлжин хэлбэртэй, өнцөг бүхий шилнээс татгалзах хэрэгтэй. Ийм шил таны нүүрний хэлбэрийг улам дөрвөлжин харагдуулдаг. Дэми Мур, Сандра Баллок, Брэд Питт нар дөрвөлжин царайтай хүмүүсийн тоонд багтана.

Нүүрний хэлбэр:  Гурвалжин 

Дух хэсгээрээ нарийвтар, нүдний хоорондох зай хол, өргөн хацар, эрүүтэй хүн ийм нүүрний хэлбэртэй хүмүсийн тоонд багтана. Зөвхөн дээд хэсгээрээ өргөн хүрээтэй шил ийм нүүрний хэлбэрт сайхан харагддаг. Харин нарийн хүрээтэй шил нүүрний хэлбэрийн өөг улам тодруулдаг. Кети Айрлэнд, Ренее Зейлвегэр нар ийм нүүрний хэлбэртэй хүмүүсийн тоонд багтана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19864
0 эможи
keyboard_arrow_up