Гэрийн нөхцөлд нүүрээ арчлах арга

2015 оны 3 сарын 26
 
Хацар хайрсан хахир хүйтний улирал шувтарч урин хавар ирж байна. Хаврын улирал тогтворгүй, салхи шороон шуурга ихтэй байдаг тул хүн бүр арьсандаа анхаарах ёстой үе юм. Тиймээс таны цаг зав, мөнгийг хэмнэсэн арьс арчилгааны шилдэг аргуудаас хуваалцая. 
1. Тараг + Зөгийн балны маск 
 
Энэхүү маскыг бэлтгэхдээ 80 гр чихэргүй, цэвэр тарган дээр 2 хоолны халбага байгалийн цэвэр зөгийн балыг хийж жигд өнгөтэй болтол нь хутгаж холино. Зөгийн бал тарганд шингэж жигд болсон үед гарын хурууны өндгөөр нүүрний арьсанд жигд түрхэнэ. Ингээд 10-15 минутын дараа халуун бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Уг маск нь таны арьсыг тунгалаг цагаан болгож цайруулаад зогсохгүй хар, цагаан батгыг гуужуулж хатааж арилгах ач тустай. 
 
Энэхүү маск нь нүүрний арьсыг гүн цэвэрлэж, цайруулж, хар батгыг арилгах эд шидтэй. Маскыг хийхдээ 1 хоолны халбага зөгийн бал, 1 цайны халбага хүнсний сод, 2-3 дусал усыг гарын алганд нийлүүлэн үрэх маягаар хольж маск болгоод гарын хурууны өндгүүдийг ашиглан зөөлнөөр дугуй тойрог үүсгэн нүүрний арьсанд түрхээд 10 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. 
3. Хулуу + Зөгийн бал + Сүүний маск
 
Хулууны үрийг цэвэрлэж угаагаад халуун усанд зөөлөртөл нь буцалгаад уснаас шүүж гаргаад food processor эсвэл автомат холигчинд хийж миксэрдэж нухаш болгоно. Ингээд 2 хоолны халбага хулууны нухаш, 1/2 цайны халбага зөгийн бал, 1/2 цайны халбага сүү хийж сайтар холиод цэвэрлэсэн нүүрний арьсандаа жигд түрхэж 15-20 минут байлгаж хатаагаад бүлээн усаар угааж авна. Таны арьсанд хэрэгцээтэй байгаа амин дэмийг хангалттай өгөх болно. 
Эдгээр маскыг нүүрэндээ түрхэсний дараа нүдний зовхин дээрээ хэрчсэн өргөст хэмх эсвэл киви, банана, гүзээлзгэнэ гээд дуртай жимсээ сонгон тавиарай. Маскны хугацаа дуустал налуу сандал эсвэл орон дээр хэвтэж намуухан хөгжим сонсоорой. Та маш сайхан мэдрэмж авах болно. Учир нь хүний нүүрний арьсанд маш олон мэдрэлийн цэгүүд байдаг тул арьсанд тааламжтай бүтээгдэхүүнээр маск тавихад арьс амарч, тавирдаг учраас таатай мэдрэмж төрөх болно. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19770
0 эможи
keyboard_arrow_up