ТАНД ЗӨВЛӨХӨД: Хаврын улиралд үсээ хэрхэн арчлах вэ?

2015 оны 3 сарын 26

Охид, бүсгүйчүүдээ! Бид бүхний хамгийн эхэнд санаа зовнидог зүйл бол яахын аргагүй "үс" шүү дээ. Та үсээ хэрхэн арчилдаг вэ? Таны хэрэглэж буй арчилгаа чинь зөв болов уу? Хэрэв та эргэлзэж байгаа бол үүнийг уншихад илүүдэхгүй шүү.

1. Долоо хоногт хоёр удаа үсэндээ тэжээл өгөх хэрэгтэй. Үүнийг гэрийн нөхцөлд хийж болно. Оливын тосыг өндөгтэй хольж үснийхээ угт түрхэх нь хамгийн сайн тэжээл болдог

2. Тэжээлийн тосыг өндөгтэй юмуу, витамин В12-той хольж түрхвэл үр дүн сайн өгдөг.

3. Хонь, ямааны толгой хуйхалж, хуйхыг нь идвэл үс хурдан бас өтгөн ургадаг аж.

Өлөн элгэн дээрээ хонины шарсан элэг идэж байх нь халцарсан үсийг эргүүлэн ургуулах гол тэжээл болдог.

4. Үсэндээ тохирох шингэн саванг сонгож байгаарай. Хавар болж агаар хуурайшиж байгаа болохоор үс тань бас л хуурайшина. Тиймээс тохирох шингэн савангаар угааж, тэжээлийн тос түрхэх хэрэгтэй.

5. Сэнсээр үсээ хатаахгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ сэнсээр үсээ хатаавал үс чинь хуурайшиж, салаалдаг. Үүний оронд өөрөөр хатаахыг хичээ. Мөн үсээ гялалзуулж харагдуулахыг хүсвэл эрүүл хоол хүнс хэрэглэх нь юу юунаас илүү.

6. Хүний үс нойтон үедээ хамгийн эмзэг байдаг. Тийм учир үсээ нойтон байхад нь битгий самна. Магадгүй сэгсгэр, буржгар үстэй хүмүүс үсээ гараараа самнавал үс чинь гэмтэхгүй.

7. Үсний гель болон үсний лак арилгах үедээ цэвэрлэх үйлчилгээтэй шампунь хэрэглээрэй.

8. Аль болох ойр ойрхон хэрэглэж буй шампунаа соль. Нэг төрлийн шампуниар удаан угаах нь тохиромжгүй. Үсээ угааж зайлах үедээ халуун ус битгий хэрэглэ. Үүний оронд бүлээн усаар угаа.

9. Өдөр болгон үсээ угаах хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19760
0 эможи
keyboard_arrow_up