Хайрттайгаа хамт цагийг өнгөрүүлэх 33 арга

2015 оны 3 сарын 25

Зохиолч Одри гэр бүлтэй болоод 15 жил өнгөрчээ. Гэвч түүний нөхөр энэ хугацааны ихэнхийг буйдан дээр сууж, теоевиз үзэн өнгөрөөсөн нь түүнд огтхон ч таалагдаагүй байна. Тиймээс Одри энэ байдлыг өөрчлөхөөр шийдэж, хайрттайгаа хамт цагийг өнгөрүүлэх уртаас урт жагсаалт гаргажээ. Түүний гаргасан жагсаалт хэн нэгэнд тус болох ч юм бил үү. Туршаад үзээрэй.

1.    Танилцсан өдрөө санаж, анхны бүхнийг давтан хий
2.    Ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд дугуй уна
3.    Ямар нэгэн амттан хийхийг санал болгож, түүнийгээ өөрсдийнхөө жороор бэлтгэ
4.    Биеийн тамирын заал руу хамт яв
5.    Гэрийн ажлыг хамт хий
6.    Хамтдаа мод тарь
7.    Театр, эсвэл музей руу хамт яв
8.    Шинэчлэх гэж буй өрөөндөө хамт байж, ханаа буд
9.    Дэлгүүр рүү хамт явж, бие биеийнхээ төлөө ямар нэг шинэ зүйл худалдан ав
10.    Тоглоом тогло
11.    Амралтын өдрөө салхинд гарч, амар
12.    Хамтдаа ном унш. Энэ нь үнэхээр романтик байх болно
13.    Хамтдаа зургийн цомог үүсгэ
14.    Нар жаргах буюу нар мандах бүрт хамт бай
15.    Хамтдаа амттай кофе уу
16.    Өдрийн аялал зохион байгуул
17.    Караокед орж, хайртынхаа дуртай дууг дуулж өг
18.    Бүжгэнд хамт яв
19.    Сагс эсвэл боулинг тогло. Спортын ямар нэг төрлөөр хамтдаа хичээллэх нь үр дүнтэй.
20.    Загас барихаар явж болно
21.    Тэшүүр, цана, чаргаар гулгаж тогло
22.    Бие биедээ иллэг хий
23.    Буяны ажил хийж, тусламж хэрэгтэй хүмүүст хамтдаа тусал
24.    Сайхан чулуу цуглуулж, хамгийн ойр орших гол, нуур руу алх
25.    Хүүхдүүд унтаж байх үед гал тогоондоо бүжиглэж болно
26.    Явган алхах эсвэл түүдэг галын дэргэд хамтдаа сууж амар
27.    Хөгжмийн зэмсэг дээр хамт тогло
28.    Хуримын бичлэгээ хамт суугаад үз
29.    Гэр бүлийн мод бий болго
30.    Зочид буудалд нэг шөнө бай
31.    Ер бусын газарт зоог барь
32.    Өглөөний цай бэлтгэх, орондоо цайгаа уу
33.    Хүссэн бүхнээ хамт хий

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19736
0 эможи
keyboard_arrow_up