Шүдээ эрүүл байлгахын тулд доорх хүнсийг болгоомжтой хэрэглээрэй

2015 оны 4 сарын 04
  1. Кофе: Кофе, цай нь кофейн ихтэй учир амны хөндийг хуурайшуулж, тогтмол хэрэглэснээр шүдний өнгийг гандааж, шарлуулдаг байна.
  2. Эрч хүчний ундаа: Энэ нь сахрын агууламж өндөртэй тул одоо мэдэгдэхгүй байгаа ч магадгүй 20, 30 жилийн дараа шүдний эмнэлгээс салахгүй болох вий.
  3. Мөс: Мөсийг зажлах нь шүдийг эмзэгшүүлж, пааланг гэмтээдэг байна. Иймд зөвхөн шингэн зүйлийг хөргөх зориулалтаар л хэрэглээрэй.
  4. Согтууруулах ундаа: Үүнийг хэрэглэснээр амыг маш ихээр хуурайшуулдаг. Удаан хугацаанд хэрэглэвэл шүлсний ялгаралт цаанаасаа багасаж, улмаар шүд сулрал, буйлны үрэвсэлд хүрэх нь бий. Цаашилбал амны хөндийн хорт хавдартай болно.
  5. Хийжүүлсэн ундаа: Удаан хугацааны турш чихэр, хийжүүлсэн ундаа хэрэглэвэл буйлны бактериуд түүнд агуулагддаг элсэн чихрийг ашиглан пааланг гэмтээгч хүчлийг үйлдвэрлэж эхэлдэг.
  6. Цитрусын гаралтай жимс: Хүчиллэг хүнс нь пааланг элээж, шүдийг аливаа өвдөлт болон хүйтэн халуунд хэт мэдрэмтгий болгодог. Нимбэгний хүчилтэй ус, цай илүү амттай байдаг ч энэ нь амны хөндийн эрүүл мэндийн хувьд тийм ч сайн сонголт биш. Мөн жүрж, бэрсүүт жүрж гэх мэт цитрусын гаралтай жимс, шүүс мөн л амны хөндийн аливаа үрэвслийг сэдрээдэг. Тиймээс хүчиллэг жимс идсэний дараа цэвэр усар амаа зайлж хэвш.
  7. Наалддаг хүнс: Туранхай биетэй байхад тусалдаг хатаасан жимс нь шүдэнд наалддаг бөгөөд энэ нь удаан хугацаагаар байвал пааланг ихээр гэмтээж, буйл үрэвсүүлдэг гэнэ.
  8. Шаржигнадаг бүтээгдэхүүн: Чипсэнд агуулагдах их хэмжээний цардуул нь шүдийг гэмтээж, хорхойтуулах аюултай.  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19593
0 эможи
keyboard_arrow_up