Хүүхэд амьдралын баяр баясгалан гэж итгэж байна…

2014 оны 4 сарын 23

Бусдын адил ажиллаж хөдөлмөрлөж хажуугаар нь найз залуутайгаа үерхэж дурлалцаж бие биедээ хайрын үгсээ хэлж аз жаргалтай байх үедээ би хүүхэдтэй болсноо мэдсэн. Мэдээж ингээд л нөгөө ээдрээт амьдрал маань эхэлсэндээ.

Би өмнө нь хуучин экс-тэйгээ гэрлэж бид 2 нэг гэрт ороод хүүхэдтэй болсон. Даанч хүү минь 7 сартай дутуу төрж маш ихээр шаналж зовох болсон. Тэрнээс хойш биеэ бэлдэж байгаад хүүхэдтэй болоё гэж бодоод ойрын 2 жилдээ хүүхэдгүй явсан. Гэтэл нөхөр маань ажлынхаа хүүхэнтэй учир ургуулж нөгөө хүүхэн нь над руу ярьж элдвээр хэлэх болсон. Угийн хэрүүл маргаанд дургүй хүн тэр тусмаа нууц амраг гэх зүйлийг үздэггүй хүн шууд л салсан.

Эр хүнд итгэх хэцүү болж дээ гэж бодож байсан ч хүн бүр тийм биш шүү дээ сайхан сайн залуус маань байгаа гэж бодоод л хүнтэй суух тал дээр яардаггүй байлаа. Эргээд л уйлаад гуйгаад ирдэг юм билээ. Гэхдээ миний ясны дургүй зүйлийг хийж сэтгэлийг минь сэвтүүлсэн учраас тэр чигтээ л салсан. Ингэээд 1 жил ажлаа хийж явахдаа нэг залуутай танилцаж үнэхээр жаахан хүүхдүүд шиг дурлалцаж бусдын адил ажиллаж хөдөлмөрлөж хажуугаар нь найз залуутайгаа үерхэж бие биедээ хайрын үгсээ хэлж аз жаргалтай байх үедээ би хүүхэдтэй болсноо мэдсэн.

Мэдээж ингээд л нөгөө ээдрээт амьдрал эхэлсэн. 2-лаа хүүхдээ гаргаад сайхан амьдръя 3-уулаа сайхан амьдарнаа ээж аавдаа хэлье тэгий ингий гээд л би ч юм бодолгүй. Өмнө нь эндсэн юм чинь одоо сайхан хямагтай байна гэж бодож байлаа. Бид 2-н бүх зүйл сайхан байх үед 3 сартайгаас эхэлж намайг тоохоо больсон би итгэж чадаагүй л дээ үгүй байлгүй дээ л гэж бодсон итгэхийг хүсэээгүй. Гэтэл надад худлаа хэлж гэртээ байна завгүй байна гэчээд гадуур охидуудтай шоудаж явдаг болсон. Шоуны амьдрал гүнзгийрч намайг мартаж эхэлсэн. Сүүлдээ яалтчгүй эвлэрдэг юм билээ. Жаахан юм болвол /араас нь утасдаад хаана байгаан надад худлаа хэлээд байхаар уучлал гуйж болно шдээ яагаад намайг ингээд байгаан гэхээр/ салий болий хүүхдээ авахуул эсвэл гаргаад надад өг. Би тэгэж хүний хараанд байхгүй шүү миний хаана байгааг мэдэх шаардлагатай юм уу гэх зэргээр хэлдэг болсон.
Ингээд л би өөрөө салаядаа гэж хэлсэн 3 сартайгаас минь хойш над руу нэг ч яриагүй би найдаж хаяа хүлээдэг.

Одоо 7 сартай. Энэ үедээ хүүхдээ сайн анхаарч байгаа өмнөх явдлаа давтахгүйн тулд. Би үргэлж хүүхэдтэйгээ ярьдаг өглөө босоод л өглөөний мэнд орой унтахдаа сайхан амраарай миний үр ээжийн хайртай амин эрдэнэ минь гэхээр урдаас хөөрхөн хөдөлдөг хэхэхэ. Найз нөхөд маань үр чинь чамд аз жаргал л авчирна миний найз тэр хүний тэр чигт нь хаяарай. Хүнд хэцүү үед чинь чиний хажууд байгаагүй хүн одоо гарч ирээд эргээд л явна гэдэг.

Гэрт нөхөр хүн, эцэг хүн их хэрэгтэй гэхдээ надад хандсан хандлагыг нь бодохоор үнэхээр уучилж чадахгүй гэмээр. Хүмүүсээс  сураг сонсохнээ араас нь хүүхнүүд гүйгээд шоудаад л явж байгаа гэсэн. Хүн давахгүй гэсэн даваагаараа 7 давдаг гэдэг билүү. Миний амьдралд ийм зүйл тохиолдоно гэж хэзээч бодож байсангүй.

Гэхдээ амьдрал баялаг аз жаргал сайн сайхан , үнэнээр яваа хэн бүхнийг ивээдэг тийм үү? Би итгэдэг.

Монголын үрс маш олон болох болтугай…

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1957
0 эможи
keyboard_arrow_up