Нүүрээрээ хурдан турах дасгал

2015 оны 3 сарын 23

Хэрэв та нүүрээрээ таргалсан бол дараах дасгалыг хийж давхар эрүү, булцгар хацрыг ор мөргүй алга болгох боломжтой.

Өглөөний иллэг дасгал: Эмийн ургамлын ханданд алчуур норгоод захаас нь бариад огцом эргүүлж нэлээд хэдэн удаа эрчилнэ. Ингээд эрчилсэн нойтон даавууныхаа хоёр үзүүрэс атган эрүү рүүгээ давтамжтайгаар зөөлөн цохино.

“Нүүрээ зурцгаая” бүрдэл дасгал

Энэхүү дасгал нь өмнөхөөс хүнд ч гэсэн үрчлээг тэнийлгэхээс гадна бие галбир, ууц нуруу, алхаа гишгээг засах зэрэг хамрах хүрээ ихтэй юм.

  1. Амандаа харандаа (мөчир) зуугаад агаарт өөрийнхөө нэр эсвэл дуртай үгээ үсэг нэг бүрчлэн уйгагүй нямбай бич. Үүнд хамгийн үр дүнтэй нь М үсэг юм.
  2. Босож цээжээ цэхлээд хоёр гараа зөрүүлэн мөрөн дээрээсээ атга. Мөрөн дээрээ сайн дарж хамаг хүчээрээ хүзүүгээ дээш нь сунга. Эцсийн цэгт нь тултал зүтгээд амьсгаагаа гүнзгий аваарай. Амьсгаагаа түгжин 10 тоолоод аажуухан гаргаж биеэ сулла.
  3. Гараа ташаан дээрээ тавьж мөр, цээжээ цэхлэн толгойгоо цээж рүүгээ бөхийлгөн зогсоно. Эрүүгээ баруун мөр рүүгээ алгуур эргүүлээд дараа нь толгойгоо өргөн эрүүгээ баруун баруун мөрөн дээрээ авчраад дахин бэлдэх байдалд орно. Болгоомжтой хийх хэрэгтэй. Хэрэв толгой эргээд байвал нүдээ аниарай.
  4. Уруулаа цорвойлгон эгшиг үсгүүдийг чангаар дуудах оролдлого хий. Үсгийн байрлал нь чухал биш бөгөөд харин ч байрыг нь сольж дуудах нь илүү үр дүнтэй. А Э О Ө Ү И Ю Я хэмээн давтан хэлээрэй. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19569
0 эможи
keyboard_arrow_up