Залуу хүний заавал дагах албагүй санхүүгийн зөвлөгөөнүүд

2016 оны 3 сарын 18

Тусдаа гар: Их сургуулиа төгсмөгц хүмүүс чамайг тусдаа гарах тухай сануулдаг. Гэхдээ нэг хоёр жилийн хугацаанд эцэг эхтэйгээ хамт амьдрах нь амьдралын гараагаа сайн эхлүүлэх боломж олгодог гэжээ. Судалгааны явцад эцэг эхтэйгээ хамт амьдарсан 21 сая хүн хангалттай мөнгө хуримтлуулсан байна.

Хадгал, хадгал, хадгал: Та ирээдүйдээ зориулж эртнээс мөнгө хадгалах нь чухал. Гэхдээ өөртөө цаг гаргаж, залуу насандаа хийх ёстой зүйлсийг мартаж болохгүй. Амьдралдаа ядаж ганц удаа аяллаар явах нь маш чухал.

Сургуулиа төгсөх нь л чухал: Энэ бол залуу хүмүүсийн хувд бас л тохиромж муутай зөвлөгөө. Учир нь зарим тохиолдолд та сургалтын зээл авсан бол үүнийгээ төлөх гэж ихээхэн ажиллах хэрэг гарна. Нэг жишээ хэлэхэд АНУ-д хуулийн сургуульд сурахад 100 мянган долларын зээл өгдөг. Гэтэл ажил дээр гарах үед ийм хэмжээний өндөр цалин шууд өгөх газар байхгүй.

Ажилтай болсондоо л баярла: Веливерийн хэлснээр “Шууд ямар ч хамаагүй ажилд орох хэрэггүй. Учир нь хүмүүс ихэвчлэн эхлэх цалингийнхаа хэмжээнд санаа зовдоггүй. Гэтэл хүмүүсийн цалинг нь нэмэхдээ анх авч байсан цалинг нь харгалзан үздэг.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19519
0 эможи
keyboard_arrow_up