Жирэмсний үед язралтаас хэрхэн сэргийлэх вэ?

2015 оны 3 сарын 20

1. Амьдралын хэв маягаа өөрчил

  • Арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй хүнс хэрэглэх шаардлагатай. Үүнд бидний мэддэгээр эрүүл, амин дэмээр баялаг хоол хүнс багтана. Эрүүл амин дэмээр баялаг хүнс хүүхдийн өсөлтийг дэмжиж, эхийг хэт таргалуулахгүй байх талтай. Мөн арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэх хоол хүнс сонгох нь зүйтэй. Үүнд:
  • Антиоксидантаар баялаг цэцэгт байцаа, бууцай, нэрс, хад, гүзээлзгэнэ, шинэ ногоо, жимсийг тогтмол хэрэглэх хэрэгтэй.
  • Е витамин агуулсан самар, үр, авокода буюу ногоон өнгөтэй бүтээгдэхүүн арьсны эсийн үйл ажиллагааг дэмждэг сайн талтай.
  • А витамин агуулсан лууван, амтат төмс, манго, улаан амтат чинжүүг хэрэглэ. Энэ нь арьсны нөхөн сэргэх чадварыг идэвхжүүлдэг.
  • Омега 3 агуулсан хүнс, загасны тос, мах, өндөг хэрэглэх нь арьс, үс, хумсыг гэрэлтүүлж, хуурайшуулдаггүй. 

2. Цангаж болохгүй.

  • Өдөрт дунджаар найман аяга ус уух шаардлагатай. Энэ нь хоёр литрээс багагүй ус юм.
  • Ургамлын гаралтай цай уу. Кофейны агууламжгүй учир цангах мэдрэмжийг багасгадаг.
  • Усны агууламж ихтэй жимс, ногоо идэх хэрэгтэй. Өргөст хэмх, тарвас, гүзээлзгэнэ гэх мэт.  

3. Жирэмсэний хугацаанд дасгал, сургуулилт хийх шаардлагатай

  • Кегелийн дасгал, хөнгөн йогийн дасгалыг хослуулан хийх шаардлагатай. Дасгал хийх үед цусны эргэлт сайжирч, жирэмсний үеийн сэтгэл гутралаас гаргах болно.

4. Хуурай биеийн угаах алчуур ашигла

  • Хуурай биеийн алчуурыг ашиглаж, хуурай арьсаа зөөлөн массаж хийх маягаар угаагаарай. Ингэснээр биеийн үхсэн арьсны эсийг унагааж, шинэ эс өсөж, арьс өнгөлөг толигор болох болно. Биеэ чийгшүүлэгч тосоор байнга тослохоо мартаж болохгүй. Мөн хөх болон эмзэг хэсэгээ үрж, угааж болохгүй.

5. Химийн агууламж өндөртэй тос, гоо сайхны бүтээгдэхүүн бүү ашигла

  • Кокос агуулсан тос, биеийг зөөлөн үрж угаах, бүлээн ус арьсны уян хатан шинж чанарыг нэмэгдүүлдэг. Дээрх зөвлөмжийг дагавал биеийн язралт болон хэт хуурайших, батгаших гэх мэт зүйлээс ангижрах болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19518
0 эможи
keyboard_arrow_up