Өглөө бүр үзэсгэлэн гоо байхыг хүсэж байна уу?
2016 оны 2 сарын 29
Эдгээрийг та өглөөний дэглэмдээ оруулснаар бүхэл өдөржин үр дүнг нь мэдрэгдэх болно.
- Антиоксидант ийлдэс хэрэглэ: витамин С, Е гэх мэт антиоксидантууд нь таны арьсыг агаарын бохирдол, хөгшрөлтийг бий болгогч чөлөөт радикалууд үүсэхээс хамгаална. Ийлдсийг чийгшүүлэгч тосоо тавихаас өмнө түрхээрэй.
- Уураглаг хүнс ид: Өглөөдөө өндөг, тараг г.м уураглаг хүнс хэрэглэх нь хүнд цатгалан мэдрэмж төрүүлж, бусад цагт хэтрүүлж идэхээс сэргийлдэг.
- Нарны тос: Таны энгэсэгний SPF дангаараа нарнаас хамгаалж хүчрэхгүй байж болох тул суурь тосоо SPF-тэй сонгохыг эрмэлзээрэй.
- Аяга дүүрэн ус уух: Бүтэн шөнө амарсны дараа чиний биед шингэн ихээр дутагдаж байдаг тул өдрийг бүтэн аяга усаар эхлүүлээрэй.
- Хөдөлгөөнтэй бай: Өглөөний дасгал хийдэг хүн шөнөдөө нойр сайн авдаг. Нойр сайтай байх нь хүнийг үргэлж золбоолог харагдуулдаг. Иймд өглөө бүр 5-10 минут хөнгөхөн дасгал, хөдөлгөөн хийж байгаарай.
- Цитрусын үнэртэй сүрчиг цац: нимбэгний хүчиллэг, час хийсэн үнэр мэдрэлийг сэргээж, дархлааг сайжруулж, стрессийг багасгадаг тул өдрийг эрч хүчтэйгээр эхлэхэд тусалдаг. Иймд цитрусын үнэртэй тос, сүрчиг, лосьон сонгож хэрэглээрэй.
- Нүүрэндээ ус цац: цэвэр усыг цацлагатай саванд хийж, хөргөгчиндөө хонуулж байгаад өглөөдөө цацаж байгаарай. Энэ нь өглөөний бүлцийлтийг бууруулдаг.
- Ногоон цай уу: Ногоон цайнд флавонойд хэмээх антиоксидант байдаг бөгөөд энэ нь эсийн гэмтлийг багасгаж, зарим нэг хавдын эрсдлийг бууруулдаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19517
0 эможи