Нүдний даралт ихсэх нь нүдний дотоод шингэнтэй холбоотой байдаг

2015 оны 3 сарын 20

Нүдний даралт ихдэлт буюу глауком нь нүдний дотоод даралт нэмэгдсээр, харааны мэдрэлийг гэмтээдэг архаг өвчин юм. Энэ өвчин нэлээд өргөн тархсан өвчин бөгөөд статистик мэдээнээс үзвэл дэлхийн хараагүйчүүдийн 1/3 нь энэ өвчний улмаас хараагаа алдсан байдаг аж. Глаукомоор өвдөгсдийн дийлэнх нь 40 гарсан хүмүүс байдаг ч залуучууд, хүүхдүүд ч өвдөх нь цөөнгүй.

Хүний нүдэнд шинжлэх ухааны нэрээр бол усархаг чийг гэгддэг нэгэн төрлийн өвөрмөц шингэн байнга үүсч байдаг. Энэ усархаг чийг нь нүдний урд камер (эвэрлэг ба торлог хоёрын хооронд) болон хойд камер (торлог ба болор хоёрын хооронд) төвлөрдөг. Урд камерын буланд байдаг маш нарийн шинжгэн дамжуулах системийн тусламжтайгаар энэ усархаг чийг нь нүднээс гарч судсанд орж байдаг. Үүсч байгаа усархаг шингэн ба нүднээс гадагшилж байгаа усархаг шингэн хоорондын тэнцвэр нь нүдний дотоод даралтыг тодорхойлж байдаг. Нүдний дотоод даралт гэдэг нь хананд дотроос өгч байгаа даралт юм. Хэвийн үед энэ даралт нь м.у.б. 16-25 мм-тэй тэнцүү байдаг.
Хэрэв энэ дотоод даралт ихэсвэл нүдний алим нь харааныхаа мэдрэлийг дарж,  гэмтээдэг. Үүний улмаас хүний хараа муудаж эхлэх бөгөөд харааны мэдрэл үхжвэл хүн сохорно. Хамгийн аюултай ингэж алдсан харааг дахин сэргээх боломжгүй юм.
Нүдний дотоод даралт ихсэх нь нүдний дотоод шингэн хэт их үүсэх,эсвэл гадагшлалтад нь гэмтэл гарсны улмаас үүсдэг.
Сэтгэл санааны хүнд цохилт, мэдрэлийн хэт ачаалал, архи, тамхи болон бусад зүйлийн хордлого, зүрх судасны өвчин (даралт ихсэх, судас хатуурах), дотоод шүүрлийн өвчин (чихрийн шижин) зэрэг нь нүдний даралт ихдэлт буюу глаукомыг үүсэх түлхэц болох эрсдэлтэй. Эдгээрээс гадна удамшлын хүчин зүйлийн нөлөөгөөр нүдний даралт ихсэх хандлагатай байх нь цөөнгүй.Нүдний дотоод даралт ихэссэнийг дараах шинж тэмдгүүд харуулж болно, Үүнд:
-Үе үе нүд харанхуйлах
-Гэрлийн эх үүсвэр солонгорсон хүрээтэй харагдах
-Нүд эвгүй оргих, хүндрэн, мэнрэх мэдрэмж төрөх
-Нүд нойтон оргих
-Нүдээр үл мэдэг хатгуулна
-Харуу бүрийд харах чадвар мууддаг
-Нүдний эргэн тойрон үл мэдэг өвдөх
-Нүд үе үе улайж загатнах
Зарим хэлбэрийн глаукомын үед нүдний даралт үе үе огцом нэмэгддэг. Ингэхэд нүдээр  хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, бие сульдан өвдсөн нүдний хараа эрс мууддаг.
Нүдний даралт ихдэлтийн үед зөв оношыг зөвхөн нүдний эмч тавьдаг. Улмаар дээрх өгүүлсэн шинж тэмдэг илрэн нүдний дотоод даралт ихэссэн байж магадгүй гэсэн сэжиг төрвөл цаг алдалгүй эмчид үзүүлэх шаардлагатай. Зөвхөн цаг алдалгүй хийсэн эмчилгээ л үр дүнтэй байдгийг анхаарах хэрэгтэй.
Эмч нь нүдний дотоод даралтыг хэмжээд харааг шалган, нүдний угын үзлэг хийдэг. Мөн харааны мэдрэлийн гэмтлийг тодорхойлох шинжилгээ өгнө.
Хэрэв ойр төрлийн хүмүүсээс нүдний даралт ихдэлтээр өвдөж байсан, өвдсөн, 45 дээш настай бол жил болгон нүдний эмчид хандан бүрэн шинжилгээнд орж байх хэрэгтэй.
Эмчилгээг нүдний даралт багасгадаг дуслаар эхэлнэ. Мөн нүдний цусан хангамж, бодисын солилцоо сайжруулах эмийг өгдөг. Хэрэв эм тус болохгүй бол нүдний даралт ихдэлтийн эсрэг хагалгаа шаардлагатай. Хагалгаа нь янз бүр байдаг. Заримыг нь лазераар хийдэг, зарим нь нүдний алимыг нээдэг. Нүдний даралт ихдэлтийн эсрэг ихэнх хагалгааны зорилго нь нүднээс илүүдэл шингэнийг гарахад чигэлсэн байдаг ч шингэн үүсэлтийг багасгахад чиглэсэн хагалгааг тун цөөн ч гэлээ ч бас хийдэг.
Хэрэв нүдний даралт нь огцом ихэдсэн хүнд нэн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байдаг.

Нүдний даралт ихдэлттэй хүмүүс дараах зарчмыг баримтлах хэрэгтэй:
-Атропин, белладон, кофейн, стрихнин агуулсан бэлдмэлийг хэрэглэхгүй байх,
-Нүдний даралт ихдэлт буюу глаукомтой гэдгээ өрхийн эмч, эмчлэгч эмчдээ мэдэгдэх
-Нүдний өвчнөөс бусад судас хатуурах, даралт ихсэх, чихрийн шижин зэрэг өөр өвчтэй бол тухайн өвчний ерөнхий эмчилгээг глаукомын эсрэг эмчилгээтэй хавсран хийлгэнэ
-Бусад мэргэжилтнүүдийн зөвлөсөн, өгсөн эм, бэлдмэлийг хэрэглэхийн өмнө нүдний эмчээс зөвлөгөө авч байх
-Ажил, гэртээ стрессээс зайлсхийх
-Өдөрт 8 цагаас багагүй цаг унтах (өндөр дэртэй)
-Шөнийн ээлжинд ажиллах, хүнд юм өргөхөөс зайлсхийх
-Эрүүл агаарт гарч, гимнастикаар хичээллэх /спортоор хичээллэхгүй/
-Зурагтыг ямагт өрөөний гэрлээ асааж үзэж байх. Харанхуйд үзэхээс зайлсхийх
-Нүдийг ядраахгүйн тулд гэрэлгэ сайтай газар ном, сонин үзэж байх
-Халуун наранд малгайгүйгээр удаан явахаас зайлсхийх
-Архи ууж, тамхи татаж болохгүй
-Тостой, шарсан, давсалсан бүтээгдэхүүн идэхгүй байх
-Цагаан хоол илүү хэрэглэж байх
-Шингэнийг хоногт 1,5 литр хүртэл хязгаарлах
-Ходоод гэдэсний үйл ажиллагаандаа хяналт тавьж, өтгөн хаталтаас сэргийлэх
-Хүйтэн усанд сэлэхгүй байх, өвөл дулаан хувцаслах
-Халуун устай ванн, сауна уранд сууж болохгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19511
0 эможи
keyboard_arrow_up