Эхнэр, нөхөр ямар байх ёстой вэ?

2015 оны 3 сарын 20

Нэгэн гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр бие биенээ хайрлан хүндэтгэж, эелдэг сайхан харьцаатай байх нь тухайн гэр бүлийн аз жаргалын үндэс байдаг. Гэрийн эзэн, эрчүүд эхнэртэйгээ энхрий ялдам харьцсанаараа эхнэрээ толгой дээрээ гаргаж байгаа хэрэг биш, харин ч хүмүүжилтэй боловсролтойн шинж. Үүнийг доорх хэдхэн жишээгээр илэрхийлж болно.

Эелдэг нөхөр гэж ямар хүнийг хэлэх вэ?

  • Хаана ч явсан эхнэрээ гадуур хувцсаа тайлахад нь тусалдаг байх.
  • Хамт суугаад хооллож байхдаа сонин, ном унших ч юм уу, эсвэл өөр зүйлд анхаарлаа хандуулдаггүй байх.   
  • Онцгой тохиолдолд биш л бол аливаа  наадам, цэнгээний үеэр хамгийн түрүүнд эхнэрээ урдаг байх.
  • Эхнэрийнхээ шинээр авсан хувцсыг заавал анхаарч тааламжтай үг хэлдэг байх.
  • Хаалгаар ямагт эхнэрээ түрүүлж гаргадаг.
  • Баяр ёслолоор гэхгүй, эхнэртээ үе үе ямар нэгэн бэлэг өгч баярлуулдаг байх.
  • Эхнэрийнхээ дэргэд өөр эмэгтэй рүү хараа бэлчээдэггүй байх.
  • Би л энэ айлыг авч яваа.... гэх мэт үг хэлдэггүй байх.
  • Гэрээс гарахдаа эхнэртээ хаашаа явж байгаагаа товчхон ч атугай хэлдэг байх.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19485
0 эможи
keyboard_arrow_up