Эмэгтэйчүүдийн нууцхан хүсэл болох энэ хаврын пальтоны гоёо
Энэ хаврын пальтоны гоёл ямар байхыг бүсгүй бүр дотроо тунгааж байгаа. Шинэ дэгжин чамин загвараар нэгнээсээ өрсөж хувцаслах нь эмэгтэйчүүдийн нууцхан хүсэл. Өөртэй нь ижилхэн хувцасласан байвал далдхан дургүйцдэг бүсгүй хүний зан гэдгийг бүгд мэнд биз ээ. Бүсгүй та энэ жил яаж гаргарахаа мэдээгүй бол бид танд тусалъя.
Өнгөрсөн намрын голлох загвар болох эрээн хээтэй пальто моодноос гарлаа. Харин энэ хаврын гоёл цулгуй өнгийн, шулуун загвартай пальто байх юм. Зах нь бөөрөнхий байвал илүү гоёмсог. Мэдээж цулгуй энгэр тийм ч сайхан харагдахгүй учир жижигхэн чимэглэл зүүвэл төгс харагдана гэдэгт итгээрэй.
Хэрэв та нимгэн цув өмсөхөөр төлөвлөсөн бол дэрвэгэр хормойтойг сонгоорой. Зах нь бөөрөнхий хэлбэртэй бол илүү тохиромжтой. Харин богино загварын хүрэм өмсөх дуртай бол ил халаастай, босоо захтай байвал энгийн хэрнээ чамин харагдуулна гэдгийг санаарай.