Стрессгүй амьдарцгаая

2015 оны 3 сарын 19

Бидний амьдралд бухимдах зүйл зөндөө гардаг. Өглөө ажлаасаа хоцрох, ажлаа амжуулж чадахгүй байх, автобус унаанд чихэлдэх, эд зүйлээ хулгайд алдах гээд уур хүрмээр зүйл өдөр бүр л тохиолддог.

Хаашаа ч харсан бухимдсан, хөмсгөө зангидсан хүмүүс яаран сандран алхаж явдаг. Хараал урсгах ч энүүхэнд. Ингэж бухимдсан хүмүүс амархан ядарч сульдан, хэтэрхий эмзэг болж ядарсаар туйлдаа хүрдэг.

Ийм болсон хүн амархан унтаж, бас өлсч, амархан уурлаж гомддог болчихдог. Уур уцаартай байдал хүний мэдрэлийн системийг туйлдуулж сэтгэл мэдрэлийн гүн хямралд оруулдаг.

Тэгвэл энэ удаа хэрхэн эд эсээ үхүүлэлгүй тайван байж, ажил амьдралаа зохицуулах тухай зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

    Бусдад үгүй гэж хэлж сур

Yгүй гэж хэлж чадахгүйгээсээ болж бусдын болоод өөрийн ажлыг унагах үе олон байдаг бөгөөд тэрхүү гуйлтыг биелүүлэхийн тулд та багагүй цаг, зав, сэтгэл зүрхээ зориулдаг. Энэ байдлаасаа болж өөрийнхөө ажлыг хойш нь тавих үе нэлээдгүй гарч таарна. Тийм болохоор танд үнэхээр цаг зав байхгүй бол үгүй гэж зоригтой хэлж бай.

2. Сандарч тэвдсэн үедээ гүнзгий амьсгаа авч бай

Их сандарч тэвдсэн үед доорхи иогийн дасгалыг хийгээрэй. Найман секундын турш хамраараа гүнзгий амьсгаа аваад 15 секундын турш амаараа удаан гарга. Дасгал хийж байх үедээ бүх зүйл тайван байна гэжтөсөөл. Энэ дасгалаа 10 удаа давтах хэрэгтэй. Уур бухимдлаасаа түр ч гэсэн ангижирахыг хүсвэл бага зэргийн тэвчээр хүнээс заавал шаардагдана шүү дээ.

    Бусдыг уучилж сур

Хэн нэгний хийсэн алдааг бодон сэтгэл санаагаа хямрааж явахаар зүгээр л мартчихаж бай. Бид төгс биш орчлонд амьдарч байгаа гэдгийг ойлго. Тэгээд ч та бухимдал хорсол тээснээр нөгөө хүнээсээ илүүтэй өөрийнхөө сэтгэл зүйг хямраадаг гэдгийг санах хэрэгтэй.

    Хайртай бүхнээ хайрла

Та ихэд ядарсан эсвэл сэтгэлээр унасан үедээ өөрийгөө зоригтойгоор жолоодон орчноо хэсэгхэн өөрчилж өөр зүйл хийх юмуу, өөр зүйлийн тухай бод.

Хайртай дотны хүн, амьтан ч байж болно. Түүнийгээ хайрла, энхрийл, ярилцах эсвэл түүний тухай сайхан дурсамжыг сэргээн бод. Анхаарал чинь өөр зүйл дээр төвлөрсний ачаар хэсэг хугацааны дараа та тайвширсан байгаагаа мэдрэх болно.

    Цаасан дээр эрээч

Хэн нэгэн хүн, ямар нэг нөхцөлд гаргаж чадахгүй уур бухимдлаа тайлахын тулд та хэрүүл хийж, хараал урсган шуугиан тарьж өөрийгөө улам ихээр бухимдуулах хэрэггүй.

Харин түүний оронд цэвэрхэн цагаан цаасан дээр бухимдсан, ил гаргаж чадахгүй байгаа асуудал болгоныхоо тоогоор замбараагүй сайн эрээчээд өг. Яаж эрээчиж, сараачих нь таны дурын хэрэг ба хэлье гэсэн зүйлээ амандаа хэлж сайтар эрээч, хэн ч таныг хориглохгүй. Сэтгэлээ ханатал эрээч. Ингээд дууссан гэж үзвэл тэрхүү цаасаа хүссэнээрээ урж тасдан, шатааж эсвэл хогийн савруу хийж ч болно. Энэхүү аргыг хэрэглэсний дараа та эхний байдлаасаа хамаагүй дээрдсэнээ мэдрэх болно.

Шаарны хий хэтэрхээр хагардгийн адил та ч гэсэн дотор байгаа бухимдлаа аль болох ямар нэг арга, хэлбэрээр гадагшлуулах хэрэгтэй гэдгийг хэзээд мартаж болохгүй.

    Хэтэрхий сандарсан нөхцөлд яах вэ?

Хүн болгон адилгүй араншинтай байдаг бөгөөд зарим хүн ичимхий, сандрах төрөлхийн шинжтэй байдаг. Хэрэв таныг тэвдүүлсэн асуудал, нөхцөл байдал үүсвэл амьсгалаа гүнзгий авч удаанаар гарган дотроо 20 хүртэл тоол, эсвэл гарын алганд багтах хэмжээний эвтэйхэн зүйлийг барьж түүнийг 15-20 удаа янз бүрээр атган, базалж алгаараа мэдрээд үз. Эдгээр үйлдлийг хийснээр таны сандарх байдал эрс буурна.

    Иллэг хий

Гэр бүлийн хүн болон хамтран ажилладаг ойр дотны хэн ч байж болно. Их ачаалал, өдрийн ажлын эхэнд эсвэл сүүлд тэрхүү дотны хүнтэйгээ өөд өөдөөсөө харан хоёр биенийхээ толгой, нүүр, хүзүү, мөр, гар, нуруунд хүрэлцэх боломжтой хэрээрээ иллэг хий.

Хамгийн гол нь өөд өөдөөсөө харж байгаа дхийх ёстойг мартаж болохгүй. Энэхүү иллэгийг 10 миутын турш хийх хэрэгтэй бөгөөд тэр хугацаандаа хоорондоо ямар ч сэдвээр хамаагүй ярилц. Та гайхамшигтай алжаалаа түргэн хугацаанд тайлах болно.

    Асуудлыг эерэг болон инээдтэй байдлаас нь харахыг хичээ

ажил хэрэгийн болоод өдөр тутмын амьдралд санал зөрөлдөх, бүтэлгүйтэх, ачаалал ихтэй байх нь нэлээдгүй байдаг. Харин та өөрт тулгарсан тэрхүү таагүй, хэцүү, бачимдам асуудлыг шалтгаанаас нь хамааран нөгөө өнцгөөс нь буюу эерэг эсвэл хошин байдлаар төсөөлөн хүлээн авч үз. Ямар ч бухимдам, хүнд, асуудлыг байгаа чигээр нь үргэлж хүлээн аваад байвал та энергээ барах болно шүү дээ.

    Өөрийгөө битгий голж бай

Ихэнх хүмүүс өөрийгөө ямар нэг талаар бусадтай харьцуулан хувь хүнийхээ онцлогоос хамааран дотроо голж, гутрах үзэгдэл байдаг. Тэгэх хэрэггүй л болов уу.

Харин түүний оронд өөртөө байгаа бүх бололцоогоо харж өөрийгөө магтан, бишрэн шүтэх хэрэгтэй. Та бол дахин давтагдашгүй, хэнтэй ч адилтгахын аргагүй тийм л гайхалтай бүтээл шүү дээ. Өөрөөсөө сайхан үгийг хэзээд бүү харамла, өөртөө хайртай байх ёстой гэдгээ хэзээ ч бүү март.

    Энергээ бага алдаж, цэвэр байлга

Бид өдөр тутмын үйл ажиллагаандаа янз бүрийн хүмүүстэй харилцаанд оршдог. Тэрхүү харилцаанд орох явцдаа энергийн эерэг, сөрөг байдлыг өөртөө татаж байдаг. Эрэгтэй хүн зүүн талаараа, эмэгтэй хүн баруун талаараа хүмүүстэй ярилцах, харилцах нь энергээ бага алддаг гэж эрдэмтдийн судалгаагаар нотлогдсон байна.

Харин эсрэг байдлаар бол их хэмжээний эергийг алддаг байна. Сөрөг энергитэй хүнтэй харилцах хэрэг гарвал цоо ширтэх, удаанаар харц тулгараад байх хэрэггүй. Та энергээ алдаад зогсохгүй сөрөг энерги ихээр авах болно. Өөртөө зөв энерги татахыг хүсвэл дотроосоо үргэлж гэрэлтэх мэт байх ёстойг цаг үргэлж санах хэрэгтэй.

Ингээд та бүхний чөлөөт цагт зориулан мөнгөний тухай энгийн атлаа бодууштай хэдэн зүйр үгийг хүргэж байна.

Мєнгєєр байшин худалдан авч болох хэдий ч гэр бvлийг биш.

Мєнгєєр цаг худалдан авч болох хэдий ч цаг хугацааг биш.

Мєнгєєр ор худалдан авч болох хэдий ч амралт нойрыг биш.

Мєнгєєр ном худалдан авч болох хэдий ч мэдлэгийг биш.

Мєнгєєр эмч худалдан авч болох хэдий ч эрvvл мэндийг биш.

Мєнгєєр байр суурийг худалдан авч болох хэдий ч хvндэтгэлийг биш.

Мєнгєєр цус худалдан авч болох хэдий ч амьдралыг биш.

Мєнгєєр сексийг худалдан авч болох хэдий ч хайр дурлалыг биш.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19404
0 эможи
keyboard_arrow_up