Нойргүйдэлтэй тэмцэх нь

2015 оны 3 сарын 19

Нойр хоолноос ч чухал гэдэг. Хүн хоолгүйгээр сар амьдардаг бол нойргүйгээр гурав ч хонож чаддаггүй ажээ. Хавар цагийн сүүлчээр хүн бие махбодийн хувьд ч сэтгэцийн үйл ажиллагааны хувьд ч эцэж цуцдаг. Үүний нэг илрэл нь нойр муудах, нойргүйдэл юм.

Нойргүйдлийг дотор нь 3 төрөлд хуваан үздэг.

- Зүүрмэглэх буюу унтаж эхлэх үеийн хямрал. Энэ үеийг шинжлэх ухаанд пресомник хямрал гэнэ. Энэ үед хүн нойр нь хүрэхгүй байхаас айх зэрэг шинж илэрнэ.

- Гүн нойрны хямрал. Энэ үед зүүрмэглэдэг ч шөнө хар дарах, эсвэл ялихгүй чимээ, зүүдэндээ хөдлөх зэргээс ойр ойрхон сэрж, гүн нойрсож чадахгүй болдог. Шинжлэх ухаанд энэ үеийг интрасомник хямрал гэдэг.

- Босоход сэрэлтийн хямрал. Энэ үед хүн нойроо ханатал унталгүйгээр сэрдэг болно. Улмаар ажиллах чадвар буурах, бие сулрах, нойрмоглох шинж илэрнэ. Үүнийг постсомни хямрал гэдэг.

Та орондоо ороод хэвтлээ гэхэд нойр тань хулжин элдвийн бодол толгойд орж ирдэг. Тэгэхээр амархан нойрсохыг хүсвэл тайван байж буруу зүйлийг хийхгүй байх хэрэгтэй. Хүмүүс унтаж чадахгүй байх хэд хэдэн шалтгаан байдаг байна.

Үүнд:

· Даруйхан унтах гэж хичээдэг нь буруу юм. 100 хүртэл тоолоод эргээд 1 хүртэл тоолох нь үр дүн муутай арга юм. Судлаачид 100 оюутан урьж авчраад хэн ямар хугацаанд унтсаныг бүртгэж авчээ. “дараагийн өдөр нь хэн түрүүлж унтсанд нь 100 доллар өгнө” гэсэн байна. Тэгэхэд тэдний унтах хугацаа 3 дахин хойшилжээ. Тэгэхээр хүн унтах гэж хичээхийн орнод ямар нэг сайн сайхан зүйлийг хөнгөхөөн санах юмуу мөрөөдвөл нойр амархан хүрдэг байна.

· Нойр хүрдэггүй ээ ямар хачин юм бэ? Гэж бодох. Хүний бие организм нойргүй хоносноосоо биш харин ингэж бодсоноосоо болж улам ядарч сульддаг байна. Өнөөдөр бас л нойр хүрэхгүй байх вий гэсэн айдас нь рефлекс болдог. Ингээд нойргүйдлийн шалтгаан арилсан ч рефлекс хадгалагдах аюултай. Тэгэхээр байн байн цаг харж хэдэн цаг унтах үлдэж байна гэж тооцох хэрэггүй. Та зүгээр л нүдээ аниад хэвтэж байсан ч зохих хэмжээгээр амрах учраас аажуу тайван байх хэрэгтэй.

· Нойр хүрэхийг хүлээж орондоо удаан хугацаагаар тэлчилж хэвтэх нь бас л буруу юм. Үүний оронд босч ямар нэг хэрэгцээтэй зүйл хийх хэрэгтэй. Тэгээд аяндаа нойр хүрч нүд анилдах үед орондоо орж хэвт.

· Нойрны элдэв эм хэрэглэх нь буруу. Нойрны эм нь хүнийг жинхэнэ унтсантай адил амраадаггүй. Түүнээс гадна 3-4 долоо хоногийн дараа дасал болох сөрөг нөлөөтэй байдаг байна. Хэрэглэх зайлшгүй шаардлагатай нөхцөлд аль болох бага үзүүлэлттэй эм хэрэглэх хэрэгтэй.

·Унтахын тулд хундага архи татах. Архи, дарс унтахад тусалдаг хэдий ч нойр хэвийн, бөх биш болгодог. Спиртийн тайвшруулах нөлөө дуусмагч та шөнө дунд ч юмуу хар өглөөгүүр сэрэх болно.

Өлсөглөн байх. Хоосон ходоод хүнийг унтуулдаггүй. Бага зэргийн хөнгөн зууш идэж, зөгийн балтай ус уувал харин тустай. Гэхдээ элсэн чихэр, бяслаг, улаан лооль зэргийг идэхгүй. Эдгээрт бодол, санааг хөгжөөж өгдөг амин хүчил агуулагддаг байна.

Та сэрүүлгэний дуугаар сэрдэг бол хангалттай нойр авдаггүй гэсэн үг. Дэндүү бага нойртой байсны шагналд ойр зуурын зүйлсийн тухай санамж саатаж, шийдвэр гаргах чадвар, төвлөрөх чадвар алга болдог. Нойр муутай хүн, нойр сайтай байхдаа 45 минутанд хийх ажлыг 1 цагийн хугацаанд гүйцэтгэдэг байна.

Харин одоо танд нойргүйдлээс салах энгийн бөгөөд туршаад үзэхэд алдахгүй хэдэн зөвлөмжүүдийг хүргэе.

 Хоёр гарын хуруунуудыг нийлүүл. 15 секунд хэртэй хурууны өндөгнүүдийг хооронд нь аажуу шах. Энэ дасгалыг хэд хэдэн удаа давтан хий.
 Эрхий долоовор хуруугаараа хамраа 10 секунд орчим сулхан чимх. Үүнийг бас хэдэн удаа давтаарай.
Хөлийн улын нум орчмын нарийн хэсэгт гэдсэнд үйлчилдэг мэдрэлийн цэгүүд оршдог. Энэ цэгүүдэд иллэг хиймэгц гэдэс дотор таатай дулааныг мэдэрснээр бие махбодь сулран нойр хүрдэг тул хийхэд тун тааламжтай байх болно.
Долоогоно жимсийг /хоолны хоёр халбага / нухаж 1,5 стакан буцалсан усанд хийж хандлаад хөргө. Хоол идэхээс хагас цагийн өмнө өдөрт гурван удаа амны жижиг халбагаар ууна.
Орондоо орсныхоо дараа өөрийн дуртай зураглалыг оюун ухаандаа дүрсэл. Хийсвэр дүрслэхүйн чадвараа сайн хөгжүүлээгүй бол дотоод “харцаа” хөгжүүлэх дасгал хийх хэрэгтэй. Үүний тулд нүдээ ань. Тэгээд ой ухаандаа гурвын тоог цагаан өнгийн дэвсгэр дээр цагаан будгаар аажуухан "бичиж” байна хэмээн дүрсэл. Үүнийг хэд хэдэн удаа давт. Энэ арга нь нойр хүргэхэд тустай байдаг юм шүү.
    Өөрөө өөртөө иллэг хийх. Мөр гар, хүзүү, шилэн хүзүү, нуруу, нүүрээ зөөлөн илснээр мэдрэлийн системийг тайвшруулж, нойр хүргэдэг. Мөн шилбэ, өгзөг, хөлийн тавхайндаа иллэг хийх нь тайвшруулах үйлчлэл үзүүлнэ. Мөн зориулалтын массажны сойзоор толгойндоо иллэг хий. Ингэхдээ 10 -15 минут нэг хэвийн хэмнэлээр үсээ самнах хэрэгтэй. Эсвэл хурууны өндгөөрөө үсний уг, хуйхандаа иллэг хий. Иллэг хийхэд хамгийн тохиромжтой зүйл бол гулууз хэлбэртэй бөөрөнхий мод. Түүнийг шилэн хүзүү орчим алгаараа шахаж өнхөрүүлэхдээ толгойгоо баруун, зүү тийш ээлжлэн савла. Иллэгийг 30 секунд орчим хийнэ. Бөөрөнхий модоороо бас нуруундаа хоёр тийш ээлжлэн өнхөрүүлэх маягаар иллэг хийж болно.
Хэрвээ та 11.30 минутад унтахаар хэвтэх бол, бүх ажлаа барагцаалбал 11.15 минутад юмуу хэрвээ болж өгвөл үүнээс ч өмнө дуусгах хэрэгтэй. Ажил хийж байгаад шууд унтахаар хэвтэх нь нойргүйдлийн хамгийн байнга тохиолддог шалтгааны нэг юм. Өдрийн турш тархиа гашилгаж байсан бүх зүйлээ цаасан дээр тэмдэглээд, энэ бүгдийг түр мартахыг бод. Тэртэй тэргүй маргааш хүртэл эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй шүү дээ. Оройг бодвол, өглөө толгой сэргэлэн байдаг.

Унтахын өмнө аяга бүлээн сүү уучих
    Давс бага хэрэглэх
    Согтууруулах ундааны зүйлсийг орондоо орохын өмнө хэрэглэвэл нойрны болоод зүүдний хэвийн горимд өөрчлөлт оруулдаг байна.
    Ядарч, нойрмоглосон үедээ л орондоо орох нь зүйтэй. Орондоо орсоны дараа нойр хулжаад байвал эргэж босч, нойроо хүрэхээр унтахаар хэвтэх нь зүйтэй.
    Орондоо орохын өмнө дараах дасгалыг хийж, биеийн чилээгээ арилгах нь тавтай унтахад тустай. Өлмий дээрээ зогсоод 2 гараа дээш өргөн аль болохоор тааз руу хүрэх гэж байгаа мэт сунгаж өгнө.
 Энэ байрлалдаа 30 хүртэл тоолох бөгөөд тоо болгон дээр улам дээш сунаж өгөхийг бодно. Дараа нь гараа доош нь сул тавьж, сэгсэрнэ. Хөлөө мөн сэгсэрнэ. Шаардлагатай бол дасгалыг давтан хийнэ.
    Tryptophan. Энэ нь байгалийн цэвэр амин хүчил бөгөөд унтахын өмнө уувал нойргүйтэхээс сэргийлдэг байна.
 Зэс, төмөр дутагдсаны улмаас нойргүйтэх явдал эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог байна. Иймд энэ байдал нөлөөлж байж магадгүй гэж бодвол эмчийн зөвлөлгөөний дагуу нэмэлт хэрэглэж болох юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19403
0 эможи
keyboard_arrow_up