Удирдлага та хамт олноосоо хэрэгцээтэй мэдээллээ хэрхэн цуглуулдаг вэ?

2015 оны 3 сарын 19

Аливаа байгууллагын дээд болон дунд шатны удирдлагууд байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, үйл ажиллагааны хэвийн байдал, бүтээмж зэрэг асуудлуудтай холбогдох салбар мэдээллүүдийг өөрийн бүрдүүлсэн багийн гишүүд болон бусад хүмүүсээс авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, үнэлэлт дүгнэлт өгч байдаг.

Мэдээлэл нь зорилгоосоо хамааран төрөл бүрээр хүнд хүрч, хүртэгдэн, эргэх холбоог үүсгэн, эерэг сөрөг үр дагаварыг авч ирж байдаг. Мэдээллийг авагч удирлага нь өөрөө тухайн мэдээлэл нь хэр зэрэг үнэ цэнэтэй, ач холбогдолтой чухал шаардлагатай зэргийг өөрөөсөө лавлан тодруулах эхний шаардлага байдаг. Мөн шууд, гэнэт ирсэн мэдээлэлийн зорилгыг нь эхлээд тодруулах нь зүйтэй юм. Дараагийн нэг асуудал бол мэдээлэл өгч буй субьектээ танисан байх. Тэрхүү мэдээллийг өгч байгаа хүн өөрөө хувь хүний болоод ажил үүргийн байдлаар, бусадтай харилцан холбогдох байдал, хүнийг таниж, үнэлэх дүгнэх байдлыг нь урьдчилан харах нь чухал юм.Өөөрөө хэлбэл танд ажлын болоод хамт олны дунд байгаа таны мэдрээгүй шинэ зүйлийг олж харж танд хэрэгцээтэй мэдээлэл өгч чадах багийн гишүүдээ та өөрөө маш зөв сонгох хэрэгтэй гэсэн санаа юм.

Алба хаагчийн ажлын гүйцэтгэлд болон үр дүнд үнэлгээ өгөхөд дээрх мэдээллийн асуудал ихээр тавигддаг. Та алба хаагчийнхаа ажлын өдрийн зураг авалтыг хийхдээ ч үүн дээр анхаарах шаардлагатай. Та сөрөг мэдээллээр алба хаагчаа үнэлж,  хандлагаа илэрхийлж, ажил үүргээ явуулж эхэлбэл алба хаагчид чинь мөн ялгаагүй танд бусдын алдаа дутагдалын талаар шүүмжлэлийг хүргэн нэр олж авах, ажил хийснээр бус тал засан хов жив хүргэснээр үнэлүүлдэг юм байна гэсэн муйхар ойлголтоор ажиллаж эхлэнэ. Цаашилбал танай байгууллагын эцсийн бүтээгдэхүүн чанар, үр дүнгүй, зураглал төдий л явагдах болно гэдгийг хатуу санах хэрэгтэй.

Ажлаа чин сэтгэлээсээ бие даан сайтар гүйцэтгэдэг хэрнээ даргадаа  тэр бүр үнэлүүлдэггүй, ажлаа муу гүйцэтгэж явуулдаг хэрнээ даргыг хархаар эсвэл даргад таалагдахаар ажил хэрэгч царай гаргах хүмүүс ч хамт олны дунд нэлээдгүй байдаг. Бүр эсвэл нь бусдад атаархаж өөрөөсөө илүү гарчихвий, надаас илүү үнэлүүлж итгэл олоод байна гэх мэтээр янз бүрийн зорилоор хүмүүс бусад ажилтныхаа талаар ташаа мэдээлэл зорилготойгоор өгөх тал ч байдаг. Цаашилбал хувь хүний үзэл хандлагаас аваад албан тушаалын төлөөх хүртэл олон талаас мэдээлэл, шум ам дамжин явж байдаг.

Энэ бүгд дээр удирдлага хүн холын хараатай байж мэдрэмжтэй хандан өөртөө хэн, ямар мэдээллийг, хэрхэн, ямар зорилгоор өгч байгааг л анзаарч зөв тунгаах нь зүйтэй юм. Энэ нь энгийн мэт боловч хамт олны дундах уур амьсгал, хамт олны ажлын гүйцэтгэл, бүтээл, шударга байдал, байгууллагын эрүүл уур амьсгалыг дээшлүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг санахад илүүдэхгүй бизээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19402
0 эможи
keyboard_arrow_up