ТАНД ЗӨВЛӨХӨД: Өдөрт гурван удаа хооллох нь хортой

2015 оны 4 сарын 05

Сүүлийн үед явуулсан судалгаануудад үндэслэн өдөрт гурван удаа хооллохоос татгалзах явдал нь нааштай үр дүнд хүргэдэг гэсэн дүгнэлтэд хүрч болох юм. Эрдэмтэд өдөрт гурваас олон удаа хоол идвэл бие махбод эрүүлжихгүй, илүүдэл жингээ хаяж чадахгүй гэдгийг онцлов. Харин хагас өдөр ходоод хоосон явбал тэр хүн биеэ эрүүлжүүлэх боломжтой гэнэ. Хааяа өлсвөл бие махбодод сайн талтай байна.

Өдгөө эрдэмтэд биеийн жинг хэвэнд нь байлгах юм уу тураах, дархлааны тогтолцоогоо сайжруулах хамгийн шилдэг арга бол үе үе өлсөх явдал гэдгийг сурталдах болов. Энэ арга хүнд ихээхэн ач тустай бөгөөд эрүүл амьдралын хэв маягийн зарчмуудад нийцнэ. Хүмүүс бага багаар олон удаа идвэл биед тустай гэж ярилцах болсон. Тэгвэл энэ нь тийм биш аж.

Зүгээр л 8-10 цагийн туршид хоол унд идэхгүй байвал болох нь тэр гэнэ. Мэргэжилтнүүд хагас өдрийн туршид хоол унд идэхгүй байж чадвал илүүдэл жингээ хаяж, хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчин зэргээс сэрэмжлэх боломжтой гэж үзжээ.

Мөн түүхчийн өгүүлснээр эрдэнэ шиш, жимсний шүүс үйлдвэрлэгчдийн зарх, сурталчилгаанаас болж өглөөний цай уух нь хамгийн чухал хоолны нэг болсон ч өглөөний цай уусан эсэхээс үл хамааран өдрийн хугацаанд авах калорийн хэмжээ өөрчлөгддөггүйг түүхч тайлбарласан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19385
0 эможи
keyboard_arrow_up